Тэгвэл хамгийн жижиг бизнесийн нягтлан бодох бүртгэлийн ТАВАН ГОЛ ХЭРЭГСЭЛ-тэй танилцъя.
Quickbooks DesktopPro
“Desktop Pro” нь жижиг бизнесүүдэд зориулсан нягтлан бодох бүртгэлийн бүх шийдлийг санал болгодог. Энэ нь таны холбогдох бүх мэдээллийг нэг дор хадгалж, төлөх хугацаа нь хэтэрсэн зүйлс болоод төлөх зүйлсийн талаар танд тухайн бүрт нь мэдэгдэнэ.
Энэ хэрэгслийн нэг гайхалтай онцлог нь танай бизнесийн тоймыг хялбархан шинэчилдэг. Мөн энгийн “UI” нь ашиг ба алдагдал, хамгийн шилдэг худалдан авагчдын жагсаалт гэх мэт зүйлсийг хялбархан харах боломжийг олгодог. Иймээс мэргэжилтнүүд бизнес эрхлэгчдэд уг хэрэгслийг санал болгодог.

Freshbooks
Freshbooks бол “Desktop Pro”-той төстэй. Энэхүү программ нь нягтлан бодох бүртгэлийн бүх зүйлсийг нэг цэгээс хадгалдаг бөгөөд жижиг бизнесийн санхүүгийн нэгтгэсэн тоймыг олж авахад хялбар юм. Мөн үйлчлүүлэгчид дээр тулгуурласан бизнес, агентлаг, зөвлөхүүд болон үнийн тооцоог хэмжигчээр тооцоолоход зориулагдсан хэрэгсэл бөгөөд энэ нь өсөн нэмэгдэж буй бизнесийн хувьд хамгийн тохиромжтой хувилбар юм.
Үүний зэрэгцээ “Freshbooks” нь нэхэмжлэх, тооцоолол, цаг хугацааны хяналт гэх мэт үйлчлүүлэгчид суурилсан бизнес бүрт шаардлагатай ажиллагааг хослуулсан байдаг. Эдгээр нь бүгд нэг программ дээр хийгддэг тул байгууллагын нягтлан бодох бүртгэлтэй холбоотой “толгойн өвчин”-г хялбархан шийддэг.

Xero
Бүхий л жижиг бизнесүүд дэлхий даяар хүрч чаддаггүй. Тэгвэл асуудлыг шийдэх “Xero” гэж байдаг. Жижиг бизнесийн нягтлан бодох бүртгэлийн хэрэгсэл нь дэлхийн жижиг бизнес эрхлэхэд тулгарч буй олон нарийн төвөгтэй асуудлуудыг шийдвэрлэхэд хялбар болгодог.
“Xero” нь “Multicurrency” бүртгэл, “PayPa”l болон “Stripe” зэрэг янз бүрийн төлбөрийн сонголтуудтай. Түүнчлэн таны бизнесийг харахад хялбар байдлыг харуулсан хяналтын самбарыг санал болгодог. Энэ нь мөн гар утасны апптай бөгөөд жижиг бизнес эрхлэгчдэд ашиг авч ирдэг.

Wave
“Wave” нь бичил бизнесийн нягтлан бодох бүртгэлтэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд зориулсан программ юм. Энэхүү программ нь ашиглахад хялбар өгөгдөлтэй бөгөөд та татвараа хугацаандаа төлж, бизнесээ байнга үнэлэх боломжийг олгодог таны санах ой юм. Үүний зэрэгцээ нягтлан бодогчдод зориулагдсан тул нэхэмжлэх, цалин хөлс, зарлагын тайлан зэргийг та түүнд даатгаж болно.

Billy
Тус программ нь энгийн үйлдэлтэй, нягтлан бодогчоор баталгаажуулсан төдийгүй нэхэмжлэх илгээх, кредит картаар төлбөр хүлээн авах, олон улсын валютаар төлбөр тооцоо хийж, ажиллах боломжийг танд олгодог.
Үүнээс гадна платинум хэмээх 15 долларын төлбөртэй төлбөрийн багцыг санал болгодог. Хэрэв та энэ хэрэгсэлд хөрөнгө оруулалт хийж чадвал өөрийн компанид тулгамдаж буй зарим нэг асуудлаа шийдэж чадна. Тухайлбал, та уг програмаар дамууулж хэрэглэгчдийн санал хүсэлтийг харж болно. Энэ нь өсөн нэмэгдэж компанид зайлшгүй анхаарах ёстой асуудлын нэг бөгөөд үүнийг ашигласнаар үйлчлүүлэгч юу хүсч байгааг мэдэж, түүнд чиглэсэн маркетинг явуулах боломжийг бүрдүүлэх давуу талтай.

More from Development
“Эрдэнэс-Тавантолгой” ХК салбарын жендерийн бодлогыг боловсруулахад хамтран ажиллана
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр "Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн …
500 мян.тн автобензин, 800 мян.тн дизель, 40 мян.тн онгоцны түлш үйлдвэрлэх төсөл
“ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БОЛОН ТҮҮХИЙ ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН НТЭЗҮ-ИЙГ ХҮЛЭЭН АВЛАА. Эрдэс баялгийн мэргэжлийн өргөтгөсөн хурал "Ашигт малтмал, …
3 Comments
448480 978039When do you think this Real Estate market will go back in a positive direction? Or is it nonetheless too early to tell? We are seeing a lot of housing foreclosures in Altamonte Springs Florida. What about you? Would love to get your feedback on this. 927012
538711 496455Would really like to always get updated great site ! . 233021