“ГАЗРЫН ТОС БОЛОВСРУУЛАХ ҮЙЛДВЭР БОЛОН ТҮҮХИЙ ТОС ДАМЖУУЛАХ ХООЛОЙ БАРИХ ТӨСӨЛ”-ИЙН НТЭЗҮ-ИЙГ ХҮЛЭЭН АВЛАА.
Эрдэс баялгийн мэргэжлийн өргөтгөсөн хурал “Ашигт малтмал, газрын тосны газар”-ын хурлын танхимд энэ сарын 15-ны өдөр боллоо.
Энэхүү хурлаар Дорноговь аймгийн Алтанширээ сумын нутагт байгуулах “Газрын тос боловсруулах үйлдвэр болон түүхий тос дамжуулах хоолой барих төсөл”-ийн нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэж, хүлээн авсан юм.
Өргөтгөсөн хуралдаанд төсөл хэрэгжүүлэгч “Монгол газрын тос боловсруулах үйлдвэр” ТӨХХК болон ТЭЗҮ-ийг боловсруулсан БНЭУ-ын Зөвлөх “Инженерс Индиа Лимитед” компанийн удирдлагууд, инженерүүд оролцож төслийн техник, эдийн засгийн үндэслэлийг танилцуулав. Нарийвчилсан техник, эдийн засгийн үндэслэлээр энэхүү үйлдвэр нь жилд 1.5 сая газрын тос боловсруулж Евро-4,5 стандартын шаардлага хангасан 500 мян.тн автобензин, 800 мян.тн дизель, 40 мян.тн онгоцны түлш үйлдвэрлэхээр тусгагдсан.
Үйлдвэрийн гаднах дэд бүтцийн бүтээн байгуулалтын төслүүд болох салаа төмөр зам, хатуу хучилттай автозам, цахилгаан дамжуулах агаарын шугамын ажлын гүйцэтгэл одоогийн байдлаар 40 гаруй хувьтай явж байна. НТЭЗҮ-ийг эцэслэн хүлээж авснаар Төслийн менежментийн зөвлөх компанийг сонгон шалгаруулах ажлыг БНЭУ-ын Эксим банктай хамтран зохион байгуулах юм.
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам.
More from Development
“Эрдэнэс-Тавантолгой” ХК салбарын жендерийн бодлогыг боловсруулахад хамтран ажиллана
Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, Ашигт малтмалын хэрэг эрхлэх газраас СЕСМИМ төслийн дэмжлэгтэйгээр "Геологи, уул уурхай, газрын тос, хүнд үйлдвэрийн …
Бизнес эрхлэгчдэд зайлшгүй хэрэгтэй ТАВАН ГОЛ ПРОГРАММ
Бизнес эрхлэхэд янз бүрийн саад бэрхшээл тулгардаг. Зарим жижиг асуудлыг томоор хүлээн авч, шийдвэрлэж чадахгүй явсаар бизнесээ дампууруулах тал бий. Тухайлбал, нягтлан …
1 Comment
823126 404317This is how to get your foot within the door. 46507