Хөгшрөлттэй холбоотой удамшлын генийг эрдэмтэд жил болгон судалдаг. Гэвч судалгаанаас харахад урт наслах нь зөвхөн удамшил бус зөв хооллолт болон амьдралын хэв маягаас шалтгаалдаг болохыг тогтоогоод байна.
БАГА ИДВЭЛ УРТ НАСАЛНА
30 жилийн өмнө АНУ-ын Висконсин муж дахь Мичний судалгааны үндэсний төв болон Дикерсон дахь Хөгшрөлт судлалын үндэсний институт хэмээх хоёр бие даасан судалгааны бүлэг хоёр ижил судалгаа хийжээ. Тэд хэсэг бүлэг нас бие гүйцсэн макак резус мичийг бага илчлэгтэй хүнсээр хооллож, хоолны хэмжээг нь хязгаарласан байна. 20 жилийн ажиглалтаар эсрэг тэсрэг үр дүн гарчээ.
Сармагчингууд илчлэг багатай хоол идсэнээр бусдаасаа урт насалж, чихрийн шижин, хорт хавдар, зүрх судасны өвчнөөр үхэх нь бага байжээ. Илчлэг багатай хоол иддэг байсан сармагчингууд бусдаасаа хоёроос дөрвөн жилээр илүү урт насалсан бөгөөд зарим нь хэвийн наслалтаасаа 1,5 дахин илүү буюу 40 насны босго давсан байна. Гэхдээ зулзага байх үеэс нь илчлэг багатай хоолоор тэжээсэн сармагчингууд бусад амьтад шигээ л хэвийн насалсан байна.
МАЦАГ БАРЬЖ ЭРҮҮЛЖИХ
АНУ-ын Бостон дахь Нийгмийн эрүүл мэндийн Т.Х.Чаны нэрэмжит Харвардын сургуулийн эрдэмтэд мацаг барихыг зөвлөж байна. Хэсэг хугацаагаар хоол идэхгүй байх нь /энд удаан хугацаагаар өлсгөлөнд нэрвэгдэхийг хэлээгүй/ эсийн энергийн солилцоог сайжруулдаг бөгөөд энгийн үгээр хэлэхэд хөгшрөлтийг удаашруулдаг байна.
150 МИНУТ /2 ЦАГ 30 МИНУТ/ БИЕИЙН ТАМИРААР ХИЧЭЭЛЛЭХ
Урт наслахад нөлөөлдөг нэг чухал зүйл бол идэвхтэй амьдралын хэв маяг бөгөөд аль болох алхаж явахыг Канадын Макмастерын их сургуулийн эрдэмтэд онцолжээ.
17 орны 130 мянган хүний эрүүл мэнд, нийгэм эдийн засгийн байдал болон амьдралын хэв маягт нь урт хугацааны явцад тогтмол судалгаа хийсэн байна.
Хэрвээ өдөр бүр бэлтгэл хийх цаг гардаггүй бол алхаад явах нь эрүүл мэндэд нэн хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Долоон жилийн судалгаанаас үзэхэд өдөрт хагас цагийг биеийн тамираар хичээллэхэд зарцуулж байсан хүмүүс судалгаанд оролцсон бусад хүмүүстэй харьцуулахад зүрх судасны өвчнөөр өвдөх нь 20 хувиар бага, цаг бусаар хорвоогоос халих явдал 28 хувиар бага байжээ.
Харин долоо хоногт 750 минут /12 цаг 30 минут/ зарцуулдаг хүмүүсийн залуу насандаа цаг бусаар хорвоогоос халих явдал 36 хувиар бага байсан гэнэ.
Хэрвээ өдөр бүр бэлтгэл хийх цаг гардаггүй бол алхаад явах нь эрүүл мэндэд нэн хэрэгтэй гэдгийг сануулж байна.
Сиднейн их сургуулийн эрдэмтэд 50 мянган хүний эрүүл мэндэд судалгаа хийхэд яаралгүй удаан алхаж явдаг хүмүүсийн цаг бусаар нас барах эрсдэл хурдан алхдаг хүнийхээс 24 хувиар их байгаа аж. Ялангуяа энэ ялгаа ахмад настай хүмүүсийн дунд илүү харагдах аж. Тухайлбал, 60 гаруй настай хурдан алхдаг хүмүүсийн зүрхний шигдээс болон цус харвалтаар нас барах магадлал 53 хувиар бага байна.
БОЛОВСРОЛ-УРТ НАСЛАЛТ
2017 онд Их Британийн эрдэмтэд хүний наслалт генийн болон нийгмийн хүчин зүйлүүдээс хэр их хамааралтай болохыг судалжээ.
Коллеж эсвэл их сургуульд суралцах нь хүний амьдралыг 11 сараар уртасгаж байдгийг тогтоожээ.
Эрдэмтэд нэгэнт цагт генийн судалгаанд хамрагдаж байсан Европын улс орнуудын 600 гаруй мянган хүний генийн мэдээлэлд судалгаа хийсэн бөгөөд урт наслах нь боловсролын түвшнээс мөн ихээхэн хамаардаг болохыг тогтоосон байна.
Тухайлбал, коллеж эсвэл их сургуульд суралцах нь хүний амьдралыг 11 сараар уртасгаж байдгийг тогтоожээ. Хүн боловсролтой болсноор зөв хооллож, хорт зуршлуудаас хамааралгүй болж эхэлдэг байна.
Эх сурвалж: Риа
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
5 Comments
434653 434281Normally I do not learn post on blogs, nevertheless I would like to say that this write-up extremely pressured me to look at and do so! Your writing style has been surprised me. Thank you, quite great post. 245368
488812 157107You created some initial rate factors there. I seemed on the internet for the difficulty and located many people will go along with together with your web site. 949528