Өдөр бүр аспирин уух нь өндөр настнуудын амьдрах хугацааг уртасгахад тус дөхөм болдоггүй гэдгийг эрдэмтэд тодорхойлжээ. Тэдний судалгааны дүнгийн талаар The New England Journal of Medicine сэтгүүлд нийтэлсэн байна.
Туршилтыг таван жилийн хугацаанд явуулсан бөгөөд түүнд АНУ, Австралийн 19 мянга гаруй иргэн хамрагджээ. Туршилтад оролцогчдын дундаж нас нь 74 байсан бөгөөд тэд хөгжлийн бэрхшээлтэй хүмүүс биш бөгөөд зүрх судасны болон зөнөгрөх өвчнөөр өвчлөөгүй эрүүл саруул хүмүүс байв. Тэдний тал хувь нь өдөрт 100 мг аспирин ууж байсан бол бусдад нь плацебо буюу ямар ч үйлчилгээгүй хуурамч эм өгчээ.
Ингээд туршилтын дүнг үзвэл, нас барах, хөгжлийн бэрхшээлтэй болох, зөнөгрөх өвчний тохиолдлууд туршилтад оролцогч хоёр бүлгийн хувьд онцын ялгаагүй гарч байжээ. Тодруулбал, эхний бүлгийн 1000 хүн тутамд 21,5 тохиолдол гарч байсан хоёрдахь бүлгийнхэнд энэ тоо 21,2 байсан аж. Үүний сацуу аспирин ууж байсан хүмүүсийн дунд их хэмжээгээр цус алдах эрсдэл 3,8 хувьтай байсан бол хуурамч эм хэрэглэж байсан хүмүүсийн хувьд 2,8 хувьтай байжээ.
“Таван жилийн туршид өдөр бүр аспирин хэрэглэж байсан эрүүл саруул өндөр настнуудын нас уртсаагүй ба тэдний хувьд цус ихээр алдах тохиолдол нэмэгдэж байсан” гэсэн дүгнэлтийг судлаачид хийсэн байна.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
5 Comments
86348 300581I wanted to say Appreciate providing these details, youre doing an excellent job with the site… 840374
385849 487402You produced some decent points there. I looked on the net towards the concern and identified a lot of people go together with together along with your internet site. 802743