Манай улсын иргэд дэлхийн зарим орны иргэдийн хажууд хувийн ариун цэврийн хувьд үнэхээр сайн гэдгийг юун түрүүнд дурьдах нь зүйтэй.
Гэсэн хэдий ч “хүн хэлэхээс наашгүй” гэдэг үг байдаг тул ийм сэдэв хөндөж байгаадаа уучлалт хүсье.
УСАНД ОРОХ
Та цэвэрхэн байхын тулд заавал өдөр бүр ваннтай усанд хэвтээд байх шаардлагагүй. Дэлхий дахинд усны гачигдал тун удахгүй нүүрлэх нь ойлгомжтой болсон тул та 2-3 хоногтоо нэг удаад усанд ороход асуудалгүй. Өглөө бүр шүршүүрт орж заншвал /биеэ савандах үедээ усаа хаахад гэмгүй/ танд таатай мэдрэмж төрүүлэх болно.
Харин 2-3 хоног өнжөөд нэг удаа усанд орох, усанд орохгүй удах тохиолдолд яах вэ?
Усаар угаахгүй удвал үнэр ордог хэд хэдэн эрхтэн хүний биед бий.
- Ам
- Суга, цавь
- Бэлэг эрхтэн
- Хөл
Тиймээс эдгээр эрхтэнийг өдөр бүр угааж заншаарай. Эс тэгвэл танаас эвгүй үнэр ханхлах болно. Харамсалтай нь, танаас эвгүй үнэр ханхалж байгааг та өөрөө мэдэхгүй байх вий.
Хот болон орон нутгийн гэр сууцанд амьдардаг иргэд өдөр бүр усанд орох боломж тааруухан нь ойлгомжтой. Гэвч халуун усны газрууд, саун душны газрууд олноор нээгдсэн нь сайшаалтай. Мөн гэр сууцанд амьдардаг ч дээр дурдсан эрхтэнүүдээ өдөр бүр угаах боломж бүрэн байгааг хэлүүлэх юун.
Ялангуяа хүүхдүүдэдээ угаал үйлдэх зан үйлийг дадал, зуршил болгон суулгавал нэн сайн.
Мөн дотуур хувцсаа өдөр бүр сольж заншаарай.
УГААЛ ХЭРХЭН ҮЙЛДЭХ ВЭ:
- Шүдээ хэрхэн угаах талаарх заавар мэдээллийг шүдний аль ч эмнэлэгээс авч болно. Мөн шүдээ угаахдаа хэл, тагнайгаа заавал угааж байгаарай. Эртний монголчуудад ч хэлний хусуур байсан гээд бодвол энэ нь нэн чухал үйл гэдгийг бид эрт үеэсээ мэддэг байжээ. Та хэдийгээр шүдээ угаадаг ч хэлээ угаахгүй бол эвгүй үнэр гарсаар л байх болно. Мөн та шүдээ угаахдаа амны хөндий, хамраа цэвэр усаар зайлахаа бүү мартаарай. Өглөө 1-3 аяга бүлээн ус ууж заншвал таны амнаас “хоосон ходоодны үнэр” гарах нь багасна.
- Суга цавь ялангуяа халуун өдрүүдэд ихээр хөлөрдөг тул өглөө, оройдоо хүйтэн бүлээн усаар шавшиж угаахаас аргагүй. Үүнийг хийхэд танд заавал ванн хэрэггүй. Хэдийнээ эвгүй үнэртэй болчихсон үед ч өглөө, оройдоо 7 хоног шавшиж угаахад л үнэргүй, цэвэрхэн болох болно.
- Бэлэг эрхтэн. Бэлэг эрхтэн бол зайлшгүй өдөр бүрийн угаалга шаардана. Гэвч өдөр бүр угаахдаа савандахгүй гэдгийг санаарай. Өглөө гарахаасаа өмнө бэлэг эрхтэнээ бүлээн усаар шавшиж угааж заншаарай. Ялангуяа эмэгтэйчүүд сарын тэмдэг ирсэн үед өдөрт нэгээс доошгүй удаа угаал үйлдэх шаардлагатай.
- Хөлийн хуруу хоорондхыг мөн өдөр бүр угаах нь зүйтэй. Эс тэгвэл үнэр орох болно.
Хотын хүн танд амжилт хүсье.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
4 Comments
286262 48304This internet site is usually a walk-through you discover the information it suited you about it and didnt know who need to. Glimpse here, and you will surely discover it. 167189
893945 265899Im not that considerably of a internet reader to be honest but your blogs truly good, keep it up! Ill go ahead and bookmark your site to come back in the future. All of the greatest 205121