2000 оноос хойш тамхины хэрэглээ ихээхэн буурчээ. Гэсэн хэдий ч энэ үзүүлэлт нь зүрх судасны болон халдварт бус өвчний улмаас нас барж буй хүмүүсийн тоог бууруулахад гойд нөлөө үзүүлэхгүй байна. Энэ тухай өнөөдөр Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас /ДЭМБ/ нийтэлсэн илтгэлд дурджээ.
ДЭМБ-ын мэдээлснээр, тамхинаас болж жилд 7 сая хүн амиа алдаж байна. Тамхи татдаг хүмүүсийн тоо 2000 оноос хойш 20-27 хувь хүртэл буурсан хэдий ч энэ байдлаараа 2025 он гэхэд нийт тамхи татдаг хүмүүсийн тоог 30 хувиар бууруулах зорилгодоо хүрч чадахгүй байж магадгүй гэж мэргэжилтнүүд болгоомжилж байна.Үүний нэг шалтгаан нь хүн амын өсөлт юм.
Тамхины идэвхтэй болон идэвхгүй хэрэглээ нь зүрх судасны өвчин тэр дундаа зүрхний шигдээс болон цус харвах өвчнөөр өвчлөх үндсэн шалтгаан болдог байна. Зүрх судасны өвчний улмаас жил бүр 17,9 сая хүн хорвоог орхиж байна.
“Тамхи татах нь хорт хавдар болон уушгины өвчин тусахад хүргэдэг гэдгийг олон хүн мэддэг хэдий ч зүрх судасны өвчин үүсгэдэг гэдгийг тэр болгон мэддэггүй” гэж ДЭМБ-ын ерөнхий захирал Тедрос Адханом Гебрейесус хэлжээ.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
3 Comments
735455 717693Some times its a pain in the ass to read what blog owners wrote but this internet web site is rattling user friendly ! . 635082
490956 812938How will be the new year going? I hope to read much more fascinating posts like last year 525520