Фитнессээр хичээллэж байгаа хүмүүсийн ихэнх нь турах эмвэл булчин буюу масс нэмэх зорилготой байдаг. Ямарч зорилготой байсан зөв дэглэм зайлшгүй шаардлагатай! Өөрт хэрэгтэй шим тэжээл буюу уураг, нүүрс ус, амин дэм, тос, амралт зэргийг багтаасан төлөвлөгөө таньд хэрэгтэй. Ингэснээр булчингын масс нэмж өөх багасна. Булчинлаг биетэй болохын тулд хамгийн түрүүнд уургийг чухалчлах хэрэгтэй. Өөрийн биеийн жингийн паунд бүрт 2 гр уураг хэрэглэх нь илүү хурдан үр дүнд хүргэнэ. Жишээлбэл 200 паунд жинтэй хүн 400гр уураг өдөрт авна гэх мэт. Гэвч нэмэлт бүтээгдэхүүнээр уургийн хэрэгцээгээ
хангахад маш их зардал гарна. Иймээс танд уургаар баялаг 7 хүнсийг танилцуулж байна.
1. өндөг
өндөг нь маш сайн уургийн эх үүсвэр гэж олонтаа сонссон биз ээ. Өндөгөнд булчингийн төлжөлтөд хэрэгтэй амин хүчлүүд агуулагддаг ба тос болон холестрол нь тестостеронийг дэмждэг. Та өглөө, өдөр, оройн хэзээ ч идэж болно. 1 өндөгөнд 4-6 грамм уураг агуулагддаг. Өндөгний шар нь амин дэмээр баялаг байдаг. 1 өндөг 78ккал ба өндөгний цагаан 17ккал байдаг байна.
2. Лаазласан туна
Лаазласан туна загасанд 30-40 грамм уураг агуулагддаг. Гэвч лаазласан бүтээгдэхүүн тул ашиггүй бодисууд ихээр агуулагддаг учраас амтлагч, соусаар амтлалгүй ус ашиглаарай! Туна нь витамин A, B12, болон бусад эрдэсүүд агуулдаг. Энэ нь эсийн бүрхүүлийг бэхжүүлж жин хасахад тань тус болно. Харин их хэрэглэхээс зайлсхийх хэрэгтэй!
3. Сүү
250мл сүүнд 8-10гр уураг агуулагддаг. Шар сүүний уураг, касейн уургийг зэрэг агуулж байдаг уургийн эх үүсвэр нь сүү юм. Мөн сүүнд агуулагдах омега 3 цусны даралт тогтворжуулж булчингын өсөлтийг дэмждэг.
4. үхрийн мах
100гр үхрийн мах 25-28гр уураг агуулна. Өөхгүй махыг сонгож махаа угааж хэрэглэх нь тосыг 50%-р багасгадаг байна.
5. Шош, вандуй
1аяга шош 18 гр уураг агуулна. Шош вандуй зэрэг нь эрдэс амин дэмээр баялаг ба өөх тос маш бага агуулдаг. Боловсруулсан бүтээгдэхүүнээс илүү гэртээ боловсруулж идэх нь илүү тэжээллэг байна.
6. Тахианы цээж мах, салмон загас
Эдгээр бүтээгдэхүүнийг дэлгэрэнгүй тайлбарлах нь илүүц биз ээ. 100 гр маханд 21-25 гр уураг агуулагдаж байдаг. Салмон загасанд байх омега 3 нь зүрх судасны эмгэгээс сэргийлж байдаг.
7. Алмонд
1аяганд 20гр уураг агуулагдах ба бусад самрийн төрлийн бүтээгдэхүүнээс харшил үүсгэгч бага байдаг. Мөн хаа ч явсан савлахад хялбар шүү дээ!
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
3 Comments
313494 71983There will likely be several totally different portions about the LA Weight reduction eating strategy and 1 is genuinely critical. Begin stage is your truly truly of these extra load. weight loss 213426
76534 904369When I originally commented I clicked the -Notify me when new feedback are added- checkbox and now every time a remark is added I get four emails with the same comment. Is there any approach you will be able to remove me from that service? Thanks! 664696