Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өглөөний уламжлалт уулзалтаа эхлүүлж байна. Тэрбээр өнөөдөр өглөө нүүр амны тусламж үйлчилгээ үзүүлж буй эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзав.
Эрт илрүүлэх үзлэг, оношилгоонд өнөөдрийн байдлаар 860,000 гаруй хүн хамрагджээ. Үзлэгт хамрагдсан нийт хүний 64.8% нь 0-17 насны хүүхэд байгаа бол хүүхдийн өвчлөлийн 238,184 сэжигтэй тохиолдол бүртгэгдсэн байна.
Өвчлөл бүртгэгдсэн тохиолдлоос шүд цоорох өвчлөл хамгийн их буюу 61.5%-ийг эзэлжээ. Тиймээс үндэсний хэмжээнд ирэх жилээс ШҮД төслийг хувийн хэвшилтэй хамтран эхлүүлэхээр төлөвлөж байгааг тэрбээр онцоллоо. Шүд цоорох өвчний тархалт Монголд дэлхийн дунджаас хоёр дахин их байгаа аж.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …