Эрүүл мэндийн яам, Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв хамтран, Нэгдсэн үндэстний байгууллагын Хүүхдийн Сангийн дэмжлэгтэй 21 аймаг, нийслэлийн 9 дүүргийн Орчны эрүүл мэндийн асуудал хариуцсан мэргэжилтнийг чадавхжуулах сургалтыг зохион байгуулж байна.
Орчны эрүүл мэндийг сайжруулах, хүнд ээлтэй эрүүл орчин бүрдүүлэхэд салбар хоорондын хамтын ажиллагааг хангаж, оролцоог нэмэгдүүлэх, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах чиглэлээр хамтрагч талууд холбогдох мэдээлэл хийж, санал солилцлоо.
Түүнчлэн хүрээлэн буй орчины бохирдол, уур амьсгалын өөрчлөлтийн улмаас хүний эрүүл мэндэд учирч болох сөрөг нөлөөллийг бууруулах, агаарын чанар, усны аюулгүй байдлыг хангах, орон нутагт орчны эрүүл мэндийн тандалтын тогтолцоо бүрдүүлэх, эрүүл мэндийн байгууллагын ус, ариун цэврийн байгууламж, аюултай хог хаягдлын менежментийг сайжруулах чиглэлээр мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна.
Орчны эрүүл мэндийн мэргэжилтнүүд цаашид дараах зорилтуудын хүрээнд өөрийн орон нутгийн онцлогт тохирсон төлөвлөгөө боловсруулан хэрэгжүүлнэ. Үүнд:
1. Агаарын чанарыг сайжруулж, агаарын бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах
2. Ундны усны чанар, аюулгүй байдлыг хангаж, хөрсний бохирдлоос хүний эрүүл мэндэд үзүүлэх нөлөөллийг бууруулах
3. Орчны эрүүл мэндийн тандалт, судалгаа, үнэлгээний чанарыг сайжруулах
4. Уур амьсгалын өөрчлөлтөөс хүний эрүүл мэндэд учирч болох аюул, эрсдэлийн үед хариу арга хэмжээ авах чадавхийг бэхжүүлэх
5. Эрүүл мэндийн байгууллагын хог хаягдлын менежментийг боловсронгуй болгох
6. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг сайжруулах
7. Хүний эрүүл мэндэд химийн бодисын үзүүлэх нөлөөллийг тандан судлах
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …