Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр КОВИД-19-ийн тархалт, нөхцөл байдлын талаарх мэдээллийг өглөө.
Тэрбээр “Өнгөрсөн долоо хоногийн сүүлчээс улс орнуудын Омикрон хувилбарын халдвар хүндэрч эхэлж байна. Их Британи, АНУ-аас гадна Итали, Франц улсуудад Омикроны томоохон давалгаа эрс нэмэгдсэн. Одоогийн байдлаар Франц улсад өдөртөө 100 мянга гаруй, Италид 50 гаруй мянган тохиолдол шинээр илэрч байна. Лондон хотод амьдарч байгаа 20 хүн тутмын нэг нь Омикроны халдвар авсан байна. Үүний улмаас 1,500 орчим нислэг цуцлагдсан.
Манай улсад Омикрон хувилбар орж ирвэл вакцины хоёр, гуравдугаар тунтай байсан ч маш олон хүн халдвар авах эрсдэлтэй. Ялангуяа эрүүл мэндийн салбарынхан халдвар авсан тохиолдолд хэдийгээр хөнгөн туссан ч тусгаарлагдахаас өөр аргагүй болно. Үүний улмаас эрүүл мэндийн салбарт ажиллах хүчний хомсдол үүсэхээр байна.
Үүнээс гадна АНУ-д 0-5 насны хүүхдийн өвчлөл 50 хувиар нэмэгдсэн байна. Тэгэхээр манайд вакцингүй байгаа 0-11 насны хүүхэд, жирэмсэн эмэгтэйчүүдийн өвчлөл нэмэгдэх эрсдэлтэй байна.
Эдгээр шалтгааны улмаас гадаад улсуудаас ирж байгаа хүмүүсийг гурав хоногийн тусгаарлалтад байлгаж байгаа.
2021 оны арваннэгдүгээр сарын 26-наас хойш нийт 81 зөөвөрлөгдсөн тохиолдол бүртгэгдээд байна. Мөн Судан улсаас ирсэн энхийг сахиулагчдаас 100 гаруй тохиолдол илэрсэн. Энэ бүх хүмүүс тусгаарлагдаад хяналтад байна.
Онгоцны буудал дээр шинжилгээ авахад сөрөг гарсан хэр нь дөрөв дэх хоног дээр авсан шинжилгээгээр эерэг гарч байгаа тохиолдол зөөвөрлөгдсөн халдварын 50 хувийг эзэлж байна. Мөн гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдаад 3, 4 дэх хоног дээрээ шинжилгээ өгөх ёстой хүмүүсийн дөнгөж 30 хувь нь шинжилгээнд хамрагдсан. Өөрөө хэлбэл, гадаадаас ирээд гэртээ тусгаарлагдах ёстой хүмүүсийн 70 хувь нь гадуур явж, хүмүүстэй уулзсан” гэв.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …