2018 оны байдлаар Монгол Улсад 106,691 хөгжлийн бэрхшээлтэй хүн байдаг. Үүнээс Сүхбаатар дүүргийн хэмжээнд сонсголын бэрхшээлтэй 1200 эмэгтэйчүүд байна. Эмнэлгийн эмч, ажилчид дохионы хэл мэдэхгүйн улмаас тэдгээр эмэгтэйчүүд хэл ярианы бэрхшээлээс шалтгаалан эмчилгээ үйлчилгээ авахад хүндрэлтэй байдаг билээ. Улмаар урьдчилсан хяналт шинжилгээнд хамрагдаж чадалгүй, зайлшгүй өвдсөн тохиолдолд л хэлмэрчийн хамт эмнэлэг барааддаг байна.
2021 оноос “Монголын сонсголгүй эмэгтэйчүүдийн бие даан амьдрах төв”-өөс Канадын сангийн дэмжлэгтэйгээр “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо”-той хамтран “Сонсголгүй охид, эмэгтэйчүүдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн үйлчилгээг сайжруулах” төслийг Сүхбаатар дүүргийн Эрүүл мэндийн төвд хэрэгжүүлжээ.
Төслөөр эмэгтэйчүүдийн кабинетад гэр интернет болон ipad-аар дамжуулан “Дохионы хэлний хэлмэрч орчуулагчдын холбоо”-руу дохионы хэлний видео дуудлага хийж, эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээг үзүүлдэг болжээ. Уг үйлчилгээг нэвтрүүлснээс хойш сонсголын бэрхшээлтэй 10 эмэгтэйд эх барих эмэгтэйчүүдийн тусламж үйлчилгээ үзүүлээд байгаа юм.
Тус төвийн эх барих эмэгтэйчүүдийн Их эмч, сонсголгүй эмэгтэйчүүдийн эмчилгээ, үйлчилгээг хариуцаж байгаа Б.Эрдэнэтуяагийн мэдээлснээр, сонсголын бэрхшээлтэй иргэдэд зориулсан тусгай сургалтыг танхим болон цахимаар хослуулан авчээ. Төслийг санаачлагч байгууллагын зүгээс Б.Эрдэнэтуяа эмчээс гадна 20 их эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдийг энэ төрлийн сургалтад хамруулж, сертификатжуулжээ. Цаашид тус эмнэлгийн удирдлагууд эл үйлчилгээ, туршлагыг бусад кабинетдаа ч нэвтрүүлэхээр хэлэлцэж байгаа аж.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …