- ЭМ ГЭЖ ЮУ ВЭ?
Аливаа өвчин эмгэгийг эмчлэх, оношлох, түүнээс урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэгддэг, эмчилгээний үйлдэл нь эм судлалын болон эмнэл зүйн судалгаагаар батлагдсан, орчин үеийн эмийн хэлбэрт оруулан бэлтгэгдсэн, тодорхой тун хэмжээгээр хэрэглэгддэг бодисыг эм гэнэ. - ХУУРАМЧ ЭМ ГЭЖ ЮУ ВЭ?
Хуурамч эм гэж хууль бусаар ашиг олох зорилгоор эм үйлдвэрлэгчийн нэрээр хуурамч шошго хэрэглэж, дуурайлган үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг хэлнэ.
Эмийн зөв зохистой хэрэглээ:
- Өвчтөний биеийн онцлогт тохирсон эмийг зөв сонгон, тохирсон тунгаар, шаардлагатай хугацаагаар хэрэглэхийг эмийн зохистой хэрэглээ гэнэ. /ДЭМБ/
Эмийн зохисгүй хэрэглээ:
- Эмийг эмчийн заалтгүй дур мэдэн хэрэглэх
- Ижил найрлагатай эмийг нэг дор олон хэрэглэж эмийн тунг нэмэх
- Эмийг тууштай хэрэглэхгүй өвчин намдмагц хэрэглэхээ болих
- Эмчилгээний үр дүнг мэдрэхгүй, илрэх гаж нөлөөг анзаарахгүй хэрэглэх
- Зориулалтын бус газраас эм авах гэх мэт нь эмийн зохисгүй хэрэглээ юм.
Анхаар!!!
- Эмийг хэт их хэмжээгээр эсвэл ижил найрлагатай эмүүдийг хавсран хэрэглэвэл тун хэтэрч хордох аюултай.
- Эмийн тун хэрэглэх хугацаа, дэглэмийг зөв баримтлахгүй, өвчин нь гайгүй болмогц хэрэглэхээ больсоноос өвчин хүндрэх, архагших, дасал болох зэргээр эмчилгээний үр дүнд муугаар нөлөөлдөг.
- Хэт олон эмийг нэг дор хэрэглэснээс гаж нөлөө ихэснэ.
- Эмийг буруу хэрэглэвэл үр дүн нь буурч, эмчмлгээний зардал ихэснэ.
ЭМИЙГ ГЭРТЭЭ ХЭРХЭН ЗӨВ ХАДГАЛАХ ВЭ?
Эмийн чанар, үйлдэл ба хорт нөлөө нь эмийг зөв хадгалсан эсэхээс ихээхэн шалтгаалдаг учир та дараах зөвлөмжийг анхаарна уу.
Үүнд:
• Аливаа эмийг хэрхэн хадгалах арга нь түүний савны гадна талд бичигдсэн байх тул та түүнийг баримталбал зохино.
• Ихэнх эмийг сэрүүн, нарны болон хурц гэрэл шууд тусахгүй харанхуй газар хадгална.
• Эмийг хүүхэд авах боломжгүй газар хадгална. Учир нь хүүхэд хүрэх газар эмийг байлгавал хүүхэд сонирхон ууснаас болж эмэнд хордох тохиолдол элбэг байдгийг ямагт санаж байгаарай.
• Эмийн санд найруулсан уусмал эмийг 4 хоногоос илүү хугацаагаар хадгалж болохгүй.
• Нэр, тун хэмжээ, хадгалах хугацаа нь тодорхойгүй ба хугацаа дууссан эмийг бүү хадгал, устгах нь зүйтэй.
• Эмийг гэртээ нөөцлөн хадгалах шаардлагагүй.
ЖИЧ: ЭМ СОРЧИЛЖ ИДЭХ ИДЭЭ БИШ, СОЛЬЖ ЭДЛЭХ БАРАА БИШ. ТА ЭМИЙГ ЗӨВХӨН ЭМЧИЙН ЗААВРААР ХЭРЭГЛЭЭРЭЙ!!!
Лаборант Б.Хишигтогтох
Лаборант К.Алемгүл 2021 он
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …