Байгаль орчинд ээлтэй “Ю скүүтэр” төсөл хэрэгжүүлнэ
Нийслэлийн агаарын бохирдол болон авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд энэ зунаас хэрэгжиж эхэлсэн ажил бол “Ю байк” унадаг дугуйн түрээсийн үйлчилгээ юм.
“Ю байк” төсөл нь авто замын түгжрэлийг бууруулах цогц ажлын нэг болохоос гадна иргэдийн эрүүл мэндийг дэмжих, цаг завыг нь хэмнэх давхар ач холбогдолтой арга хэмжээ болж чадсан гэдгийг нийслэлийн удирдлагууд хэлж байна.
Харин төслийн II шат нь ирэх оны тавдугаар сараас хэрэгжиж эхлэх бөгөөд 100 хувийн цахилгаан тэжээлт “Ю Скүүтэр” түрээсийн үйлчилгээ юм. Уг үйлчилгээ нь дэлхийн орчин үеийн хотуудын нийтийн тээврийн үйлчилгээнд дөнгөж нэвтэрч эхлээд байгаа шинэ гэдгээрээ онцлогтой аж.
“Никель Ганбаа” ХХК-ийн захирал Г.Дашням ярихдаа, “Ирэх жилийн тавдугаар сар гэхэд Ю Скүүтэр бэлэн болж, үнэ өртгийг тогтооно. Улаанбаатарын нөхцөлд зохицуулан, өмнөх “Ю Байк” төслийн туршлагаас хаана байршуулах талаар ярилцаж байгаа. Дугуй болон мопедны түрээсийн үйлчилгээ нь манай улсын хувьд шинэ зүйл учраас алдаа дутагдлууд гарч байгаа. Гэхдээ бид үүнийг засч, сайжруулахад анхаарч ажиллаж байна. “Ю скүүтэр” төсөл нь 100 хувь байгаль орчинд ээлтэй, цахилгаан тэжээлт технологийн шийдлийг ашигласан гэдгээрээ давуу талтай” хэмээв. “Ю Скүүтэр” нь нэг цэнэглэлтээрээ 20-30 км замыг туулж, 25 км цаг хурдлах хүчин чадалтай юм байна. “Юбайк” түрээсийн дугуйн үйлчилгээний нэгэн адил гар утасны аппликейшн ашиглан үйлчилгээ авах боломжтой юм.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
3 Comments
443978 24707Someone necessarily assist to make critically articles Id state. This really is the initial time I frequented your internet page and thus far? I amazed with the analysis you produced to make this actual submit incredible. Exceptional activity! 36651
124639 854374Keep up the amazing piece of function, I read few posts on this internet site and I feel that your blog is really fascinating and holds bands of wonderful info. 905783