Нүдний торлог бүрхэвчийн өөрчлөлтөөр Паркинсоны өвчнийг эрт шатанд нь илрүүлэх аргыг Өмнөд Солонгосын эрдэмтэд нээжээ. Энэ талаарх судалгааны ажлын дүнг "News Medical" сонинд "Neurology" сэтгүүлээс иш татан нийтэлсэн байна.
Эрдэмтдийн хийсэн дүгнэлтээр бол, Паркинсоны өвчний эхний шатанд тархины эсүүд үхжсэний улмаас нүдний торлог бүрхэвч нимгэрдэг аж. Сөүлийн Үндэсний их сургуулийн доктор Жи Ян Ли-гийн ярьснаар, энэхүү нээлт нь нүдийг дурандах ердийн аргаар Паркинсоны өвчнийг оношлох боломжийг олгож байна.
Өмнөд Солонгосын эрдэмтдийн хийсэн туршилтад Паркинсоны өвчний шинж тэмдэг илэрсэн боловч эмчилгээ хийлгэж эхлээгүй байгаа ахимаг насны 49 хүнийг оролцуулжээ. Туршилтын дүнг дээрх өвчний шинж тэмдэг огт илрээгүй ахимаг насны 54 хүнд хийсэн шинжилгээний дүнтэй харьцуулжээ. Туршилт шинжилгээний дүнг батлахын тулд өргөн хүрээнд судалгаа явуулах хэрэгтэй гэдгийг эрдэмтэд хэлж байна.
Өмнө нь хэвлэлүүдэд мэдээлж байснаар, Японы Киотогийн их сургуулийн эрдэмтэд Паркинсоны өвчнийг эмчлэхийн тулд хиймэл тулгуур эсээс ургуулсан мэдрэлийн эсүүдийг хүнд шилжүүлэн суулгах клиник туршилтыг 8 дугаар сарын 1-нээс хийж эхэлжээ.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
5 Comments
196097 296672I genuinely treasure your piece of work, Fantastic post. 5246
845675 742090This web web site could be a walk-through for all of the details you wanted in regards to this and didnt know who to question. Glimpse here, and you will certainly discover it. 365837