ЭМЯ-ны зүгээс Дэлхий нийтийн чиг хандлагын дагуу эмнэлэгт суурилсан тусламж үйлчилгээнээс нийгэм хамт олонд тулгуурласан тусламж үйлчилгээ рүү чиглэсэн сэтгэцийн эрүүл мэндийн төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэн, эрүүл мэндийн салбарт төдийгүй бусад салбар болох хууль зүй, нийгмийн хамгаалал, боловсролын байгууллагатай хамтын үйл ажиллагаагаа улам хөгжүүлэн, өргөжүүлэн ажиллаж байна.
Манай улс “Сэтгэцийн эрүүл мэндийн тухай хууль”-ийг 2013 онд шинэчилсэн найруулгаар УИХ баталсан бөгөөд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний хөтөлбөрийг 2010-2019 онуудад амжилттай хэрэгжүүлж тодорхой ахиц, үр дүн гарсан ба боловсролын байгууллагатай хамтрах нь хамгийн чухал бөгөөд хүүхэд, өсвөр насныхны сэтгэл зүй, сэтгэцийн эрүүл мэнд, эцэг эх, багш сурган хүмүүжүүлэгч цаашилбал олон улс оронд хэрэгжүүлдэг “Сургуульд суурилсан сэтгэцийн эрүүл мэндийн хөтөлбөр”-т анхаарал хандуулах нь нэн тулгамдсан асуудал болоод байна. “Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний 3-р хөтөлбөр”-ийг бие даасан, цогц арга хэмжээ байдлаар хэрэгжүүлэх нь хүн амын сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, дэмжихэд нэн чухал үүрэг гүйцэтгэнэ хэмээн үзэж байна.
Цаашид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих үйл ажиллагаанд салбар дундын оролцоог болон чанарыг сайжруулах, нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээг үзүүлэх, өнөө ба өнгөрсөн байдалдаа дүн шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийхэд санхүүгийн болоод бусад дэмжлэгийг бий болгох, тусламж үйлчилгээнд орчин үеийн арга техникүүдийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чанар ба хүртээмжийг сайжруулах чиглэлд ЭМЯ-ны зүгээс анхааран ажиллаж байна.
ДЭМБ-ын Сэтгэцийн эрүүл мэндийн шинэ санаачилгын хүрээнд онцгойлон сонгон 12 оронд хэрэгжүүлэх хөтөлбөр, санаачилгад Монгол улс хамрагдах хүсэлтэй байгаагаа манай улсад айлчилж энэхүү чуулганд оролцож буй ДЭМБ Номхон Далайн Баруун Бүсийн сэтгэцийн эрүүл мэндийн багийн гишүүн Др Мартин Вандендик ба Др Сэки Эйчи нарт ЭМЯ-ны зүгээс илэрхийлсэн болно. Энэхүү санаачилгад нэгдсэнээр бид сэтгэцийн эрүүл мэндийн салбарт томоохон дэвшил гаргасан жишиг улс болж чадна гэж үзэж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйчилгээ хүний эрхийг дээдэлсэн ялгаварлан гадуурхалтаас ангид байх дээр удирдлагын зүгээс онцгойлон анхаарч ажиллаж байна. Монгол улс дахь сэтгэцийн эрүүл мэндийн өнөөгийн байдал цаашдын анхаарах асуудлууд хуралдаан үргэлжилж байна. Сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг чанартай хүртээмжтэй явуулахад салбар дундын хамтын ажиллагааг чухал байгааг харуулж байгаа бөгөөд цаашид иргэдийн сэтгэцийн эрүүл мэндийг сайжруулах, дэмжих үйл ажиллагаанд салбар дундын оролцоог ба чанарыг сайжруулах, нотолгоонд тулгуурласан тусламж үйлчилгээ үзүүлэх, өнөө ба өнгөрсөн байдалдаа дүн шинжилгээ хийх, судалгаа шинжилгээний ажлуудыг хийхэд санхүүгийн болоод бусад дэмжлэгийг бий болгох, тусламж үйлчилгээд орчин үеийн арга техникүүдийг нэмэгдүүлэх, боловсон хүчний чанар ба хүртээмжид анхаарлаа хандуулах цаг болсоныг харуулж байна. Иймд энэхүү үндэсний чуулганаараа тулгамдаж буй асуудлуудаа хэлэлцэн, цаашид хэрхэн хөгжих хөгжлийн бодлогоо хамтдаа тодорхойлох юм.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …