2010 оноос эхлэн Цусны үүдэл эс шилжүүлэх буюу ясны чөмөг шилжүүлэн суулгах хагалгааг Монголд нэвтрүүлэх ажил эхэлсэн. Эмч мэргэжилтэн бэлтгэх, байр тохижуулах, тоног төхөөрөмж суурилуулах, эмч нараа тоног төхөөрөмж дээр сургах гэх мэт нөр их ажлын дараа 2014 онд өөрөөс нь өөрт нь цусны үүдэл эс шилжүүлэх хагалгааг нэвтрүүлж байлаа. Үүнээс хойш 27 өвчтөнд энэ хагалгааг амжилттай хийгээд байна.
Энэ талаар ЭМ-ийн сайд С.Энхболд "2022 онд донороос цусны үүдэл эс авч өвтөнд шилжүүлэн суулгах хагалгааг амжилттай нэвтрүүлэв. Зөвхөн гадаадад очиж эмчлүүлдэг байсан энэхүү эмчилгээг Монголдоо нэвтрүүлж чадсан эмч, мэргэжилтэн бүрээрээ бахархаж байна. УНТЭ-т уг эмчилгээг нэвтрүүлэх гэж 1,9 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтыг шийдвэрлэж 9 ортой хими эмчилгээний тасаг бий болгосон юм. Үүний үр шимээр 2022 оны 7 сарын 23 өдөр үүдэл эс шилжүүлэх буюу чөмөг шилжүүлэх хагалгааг амжилттай хийж чадлаа.
Гадаадад 400-700 сая төгрөгөөр уг эмчилгээг хийлгэдэг байсан бол ийнхүү Монголдоо бага зардлаар хийлгэх боломж нээгдлээ.
Энэ эмчилгээг хүүхдэд хийдэг болох бэлтгэл ажлыг эхлүүлээд байна. Ирэх жил анхны хагалгааг хийхээр төлөвлөн ажиллаж байна.
Монголдоо эмчилдэггүй байсан 4 эмчилгээг эрүүл мэндийн салбарын эмч мэргэжилтэнгүүд сүүлийн жил гаруй хугацаанд нэвтрүүлээд байна" гэв.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …