Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төв БНСУ-ын томоохон эмнэлэг болох Хэүндэ Пэк эмнэлэгтэй хамтарч ажиллах санамж бичигт өнөөдөр /2022.07.29/ гарын үсэг зурлаа. Ингэснээр тус төвийн эмч нар БНСУ-д очиж мэргэжил дээшлүүлэх сургалтад хамрагдах, цаашлаад тус төвд төлбөрийн уян хатан нөхцөлтэйгээр инплант хийлгэх боломж бүрдэх зэрэг олон давуу тал бүрдэх юм.
Энэ үеэр Нийслэлийн Шүд, эрүү нүүрний төвийн дарга Д.Долгормаа “Нийслэл Улаанбаатар хотынхоо иргэдийн Шүд, эрүү нүүрний төвийн үйл ажиллагааг хариуцаж буй хамт олныхоо мэдлэг, мэргэжлийг үе шаттайгаар дээшлүүлэх эрхэм зорилготойгоор ажиллаж байна. Бид эхний ээлжинд БНСУ-ын Инжэ Их сургуулийн БНСУ-ын Хэүндэ Пэк эмнэлэгтэй хамтарч, эмч нараа сургалтад хамруулахаар харилцан тохиролцсон байгаа. Бидний тогтоосон холбоо ган мэт бэхжиж, бидний үйлс олон хүнд үр өгөөжөө өгч, орчин үеийн техник технологийн дэвшлийг бүрэн эзэмшсэн эмч, мэргэжилтнүүдтэй хөгжил дэвшилд хүрэх тэр таатай цаг хугацааг бий болгох ажлыг эхлүүлэх гэж байгаадаа туйлын баяртай байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.
Мөн БНСУ-ын Хэүндэ Пэк эмнэлгийн Шүдний эмнэлгийн дарга Им Жан Сог “Шүд, эрүү нүүрний төвтэй хамтран ажиллах болсондоо баяртай байна. Эхний ээлжинд өөрийнхөө чадах мэдэх зүйлээ зааж өгч, эмч нарт сургалт явуулж байгаа. Мөн энэхүү эмнэлэгтэй хамтраад инплант хийх болсон. Түүнчлэн нэг сарын хугацаанд БНСУ-д энэ төвөөс эмч нарыг мэргэшүүлэх сургалтад хамруулна. Миний хувьд инплант хийгээд 30 гаруй жил болж байна" гэв.
Ташрамд хэлэхэд, БНСУ-д имплант хийлгэхэд үнэ төлбөр харьцангуй уян хатан байдаг аж. Үүгээр зогсохгүй, БНСУ-ын төрөөс зохицуулалт хийж, Эрүүл мэндийн даатгалаараа 65-аас дээш насны иргэн үнэ төлбөргүйгээр хоёр шүд хийлгэх боломжийг бүрдүүлжээ.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …