Орхон аймаг нь БОЭТ-өө түшиглэн, Эрүүл мэндийн яам, Жайка ОУ-ын хамтын ажиллагааны байгууллагатай хамтран Эмнэлгийн мэргэжилтний төгсөлтийн дараах сургалтыг 2018 оноос эхлэн орон нутагт анх удаа зохион байгуулж ирсэн. Дөрвөн жилийн хугацаанд хуримтлуулсан туршлага, мэдлэгээ ЭМЯ, ЭМХТ, Жайка төслийн баг, нийслэлийн болон орон нутгийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, хүний нөөц, эмч мэргэжилтнүүдэд танилцуулах сургалт семинарыг орон нутагтаа хийж байна.
Сургалт семинарын үйл ажиллагаанд Эрүүл мэндийн яамны Төрийн захиргаа удирдлагын газрын дарга П.Эрхэмбаяр, АШУИС-ын дэргэдэх Монгол Японы эмнэлгийн сургалт хөгжил хариуцсан менежер Б.Баттогтох, Эрүүл мэндийн хөгжлийн төвийн ахлах мэргэжилтэн Л.Оюунбилэг, аймгийн Засаг даргын орлогч А.Түвшинжаргал болон БОЭТ-ийн удирдлагууд оролцлоо. БОЭТ-нь сургалт эрхлэх багш боловсон хүчин, резидент эмчийн амьдрах орон байр, сургалтын орчин, шаардлагатай танхим, тоног төхөөрөмжөөр бүрэн хангагдсан орон нутгийн сургалт эрхлэх байгууллага болсон гэдгийг мэргэжилтнүүд онцолж байлаа.
Сургалт, семинарын үеэр Бүсийн оношилгоо эмчилгээний төв нь “Эрчимт эмчилгээний сувилахуй”, Яаралтай тусламжийн сувилахуй” чиглэлээр сургалт эрхлэх гэрчилгээг гардан авсан юм. Ингэснээр Орхон аймаг БОЭТ-нь төгсөлтийн дараах сургалтыг явуулахаас гадна, сувилахуй чиглэлээр сургалт эрхлэх боломжтой болж байна. Түүнчлэн манай аймагт бусад аймгийн эмч мэргэжилтнүүд ирж суралцах, өөрийн аймгийн эмч нарыг тогтвор суурьшилтай ажиллуулах зэрэг олон давуу талтай.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …