Өнөөдөр Засгийн газрын хуралдаан боллоо. Хуралдаанаас гаргасан шийдвэрийг таницуулж байна.
Эрүүл мэндийн сайд С.Энхболд:
-Дэлхийн эрүүл мэндийн байгууллага омикрон хувилбарыг бүртгээд нэг сарын хугацаа өнгөрлөө. Одоогоор дэлхийн 138 улсад тус хувилбарын тохиолдол бүртгэгдээд байна. Энэхүү халдварын тархалттай холбоотойгоор эмнэл зүйн судалгааг хийж байгаа. Илрэх шинж тэмдгийн хувьд томуу томуу төст өвчинтэй ижил байгаа юм. Монгол улсад хоногт бүртгэгдэх халдварын тохиолдлын тоо өчигдрөөс эхлээд эрс нэмэгдэж байна. Энэ нь шинэ жилийн баяртай холбоотой.
Арваннэгдүгээр сарын 27-ноос хойш 100 гаруй нислэгээр 10545 хүн ирж, 411 тохиолдол зөөвөрлөгдсөн. 124 нь энхийг сахиулах алба хаагчид. Тэдгээр хүмүүсийг 10-14 хоног тусгаарласан.
Эдгээр батлагдсан тохиолдлуудын 96 хувь нь хүнд хэлбэртэй байна. Харин дөрвөн хувь нь хөнгөн байна. Геномын дараалал тогтоох аппарат монголд өнгөрсөн сард ирсэн. Тус төхөөрөмжөөр сэжигтэй тохиолдлуудыг шинжилж байгаа. Эхний сорьцын эцсийн хариу гараагүй. Тэгэхлээр Монголд омикрон бүртгэгдээгүй гэсэн үг. Өмнө нь альфа болон дельта хувилбарыг илрүүлэхэд Япон руу сорьж явуулж шинжлүүлж байсан. Энэ удаад ч мөн омикрон хувилбар мөн эсэхийг тодруулахаар 100 сорьцыг явуулсан.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …