ЭМЯ-ны ээлжит хэвлэлийн хурлын үеэр Омикрон хувилбарын талаарх мэдээллийг өглөө.
Эрүүл мэндийн сайдын зөвлөх О.Батбаяр “Өнөөдрийн байдлаар дэлхийн 86 улсад Омикрон хувилбарын өвчлөл бүртгэгдээд байна. Омикрон хувилбарын тархалт өмнөх хувилбаруудтай харьцуулахад хамгийн өндөр байгаа. ДЭМБ-ын зүгээс вакцины дархлаа сэргээх нэмэлт тунг хориглохгүй болохоо албан ёсоор мэдэгдлээ.
Их Британи улсад Омикрон хувилбарын анхны нас баралт бүртгэгдсэн бөгөөд тохиолдлын тоо 1.5 өдөрт хоёр дахин нэмэгдэж байгааг мэдээллээ. Тус улсын эрүүл мэндийн салбар энэ ачааллыг даахгүй гэдгээ мэдэгдсэн бөгөөд салбарын маш олон хүн өвчилсөн байгаа юм байна.
1-2 сарын дараа дэлхийн олон орон Дельта болон Омикроны зэрэгцсэн давлагаанд өртөх эрсдэлтэй байгаа. Хоёр хувилбараар зэрэг халдварлаж өвдөх тохиолдлууд бүртгэгдэж байна.
Омикрон хувилбар уушгины эд эсэд нэвтрэхээс өмнө амьсгалын дээд замын салстын эсэд нэвтэрч, олшрон үрэвсэл үүсгэж байгаа талаар судалгаа гарсан бөгөөд шинж тэмдэг нь амьсгалын дээд замтай холбоотойгоор илэрч байгаа. Тодруулбал, нус гоожих, найтаалгах, ханиах, хоолой өвдөх, цагаан мөгөөрсөн хоолой үрэвсэх, ядрах, толгой өвдөх шинж тэмдэг давамгайлж байна.
Танд томуу төстэй дээрх шинж тэмдэг илэрч байвал томуу гэхээс илүүтэй Омикрон хувилбар байж болзошгүй гэдэг сэрэмжлүүлгийг Омикрон хувилбар дэгдсэн улс орнууд иргэддээ мэдээлж байгаа. Омикрон хувилбарын нууц хугацаа богиноссон тул зул сарын хүлээн авалтыг гэр бүлээс өргөн хүрээнд тэмдэглэхийг хориглож эхэлжээ.
Улс орнууд Омикроноос хамгаалах гол арга хэмжээг дархлаа сэргээх нэмэлт тун гэж үзэж байгаа. Их Британи энэ оны сүүл гэхэд бүх иргэдээ нэмэлт тунд хамруулахыг зорьж байгаа юм байна.
Манай улсын хувьд Омикрон хувилбарын хүчтэй давлагаанд өртөхгүй байхын тулд хил дээрх хяналтыг сайжруулахад голлон анхаарч байгаа. Одоохондоо дотоодод халдвар бүртгэгдээгүй байгаа бөгөөд үргэлжлүүлэн хилийн хяналтаа сайн тавина.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …