e-Mongolia апп-д эрүүл мэндийн салбарын есөн үйлчилгээг нэмж оруулахаар болжээ. Эхний ээлжид ЭМЯ-ны харьяа болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүд, анхан шатны тусламж үйлчилгээ үзүүлдэг 136 өрхийн эмнэлгийн үйлчилгээ хамрагдсан байна. Дараагийн удаад жирэмсний болон амаржсаны эмнэлгийн хуудас болон хөдөлмөрийн чадвар түр алдсаны эмнэлгийн хуудсыг ХНХЯ-тай хамтран оруулахад бэлэн болсон талаар Эрүүл мэндийн сайд С.Энхболд онцоллоо. Мөн,
- Эмнэлэгт цаг авах
- Шинжилгээний хариу харах / ЭМЯ-ны харьяа болон 21 аймаг, есөн дүүргийн эрүүл мэндийн байгууллага, нийслэлийн өрхийн эрүүл мэндийн төвүүдэд өгсөн бол/
- Олон улсын аялал жуулчлалын эрүүл мэндийн гэрчилгээ авах
- Вакцины гэрчилгээ
- Эмнэлгийн магадалгаа
- Эрүүл мэндийн даатгалын лавлагаа /2016 оноос хойш бөгөөд ЭМД-ыг бүрэн төлсөн байх/
- Дархлаажсан тухай QR батламж олгох зэрэг үйлчилгээг эхний ээлжинд нэмжээ.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …