Эрүүл мэндийн яам, Халдварт өвчин судлалын үндэсний төв, Солонгосын үндэсний сүрьеэгийн нийгэмлэг хамтран “Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний дөрөвдүгээр хурлыг энэ оны арванхоёрдугаар сарын 8-9-ны өдөр цахим хэлбэрээр зохион байгуулж байна.
Хуралд Монгол, БНСУ, Япон, БНХАУ, ОХУ, Тайвань, Тайланд, Камбож, Зүүн Тимор, Гүрж, Бүгд Найрамдах Казакстан Улс, Бүгд Найрамдах Молдав Улс зэрэг 11 улсын болон олон улсын байгууллагын сүрьеэгийн салбарын эрдэмтэд, эмч мэргэжилтнүүд оролцож, тивийн хэмжээнд сүрьеэ өвчний тархалтыг бууруулах, хамтран ажиллах чиглэлээр санал солилцох юм.
Хуралд Эрүүл мэндийн яамны Төрийн нарийн бичгийн дарга Ц.Эрдэмбилэг, ХӨСҮТ-ийн Ерөнхий захирал Ц.Билэгтсайхан, Солонгосын сүрьеэгийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Кунг Ман Хо нар оролцож үг хэллээ.
Манай улс Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын Номхон далайн баруун бүсийн сүрьеэгийн өвчлөл өндөр долоон орон, дэлхийн сүрьеэ өвчний дарамт өндөр 30 орны тоонд ордог. Жилд 3,500 орчим сүрьеэ өвчний шинэ тохиолдол бүртгэгдэж, халдварт өвчний 10 хувийг эзэлдэг бөгөөд халдварт өвчний нас баралтын тэргүүлэх шалтгаан болдог.
Хэдийгээр эрүүл мэндийн салбараас уг өвчинтэй тэмцэх, тархалтыг бууруулахад чиглэсэн олон төсөл хөтөлбөрийг санаачлан хэрэгжүүлж, оношилгоо, эмчилгээний дэвшилтэт арга технологийг практикт нэвтрүүлэх, хүн амд мэдээлэл хүргэх чиглэлээр анхааран ажиллаж байгаа хэдий ч өвчлөл, тархалт, нас баралт дорвитой буурахгүй байгаа юм.
Коронавируст халдварын цар тахалтай нүүр тулж байгаа энэ хүнд цаг үе нь сүрьеэгийн тусламж үйлчилгээний тогтвортой, тасралтгүй байдалд сөргөөр нөлөөлж, сүрьеэгийн илрүүлэлт, оношилгоо, эмчилгээний үр дүн буурсан үзүүлэлттэй байна.
“Сүрьеэгүй Ази тивийг бий болгох арга замыг эрэлхийлэх нь” олон улсын хуралд оролцогчид өөрийн орны болон бүс нутгийн хэмжээнд коронавируст халдвар (КОВИД-19)-ын цар тахлын үед сүрьеэгийн тусламж үйлчилгээг хүн бүрд хүртээмжтэй, чанартай хүргэхэд тулгарч байгаа бэрхшээл, хэрэгжүүлж байгаа хариу арга хэмжээ болон эмчилгээ, оношилгооны шинэлэг арга технологи, эрдэм шинжилгээ, судалгаа, инновацын чиглэлээр гарч байгаа ололт амжилт, сайн туршлагаа хуваалцаж, цаашдын хамтын ажиллагааны тодорхой чиглэл, санал санаачилгыг гаргана хэмээн Эрүүл мэндийн яамнаас мэдээллээ.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …