Анагаах ухааны доктор, профессор, ЭМЖЖ эмнэлгийн зөвлөх эмч Э.Жаргалхүү эмчтэй “Чих хамар хоолойн өвчлөл ба эрүүл мэндийн даатгал” сэдвээр ярилцлаа.
-Сүүлийн жилүүдэд чих хамар хоолойн өвчлөл нэмэгдэж байна. Танай эмнэлгээр энэ чиглэлийн үйлчилгээ авах иргэд их байгаа байх. Эрүүл мэндийн даатгалаар үйлчлүүлж байгаа иргэд хэр их байна вэ?
-Чих хамар хоолойн өвчин эрхтэн системийнхээ өвчлөлөөс шалтгаалаад хүний бие махбодийн өвчлөл дотроосоо хамгийн өндөр хувьтай байдаг. Учир нь чих, хамар, хоолой, залгиур, төвөнх гээд тус тусдаа эрхтэн систем учраас тэднийг дагасан өвчлөл их байдаг. Мөн чих, хамар, хоолойн эрхтэн дунд хүний мэдрэхүйн үйл ажиллагаа хамаарагддаг. ДЭМБ-ын судалгаагаар халдварт бус өвчний дунд чих, хамар, хоолойн эмгэг хамгийн өндөр түвшинд байна гэж үздэг. Хавдарын өвчлөлийн дунд 5 дугаарт бичигдэж байна. 1999 онд хийгдсэн судалгаагаар 1000 хүн тутмын 560 орчимд нь чих, хамар, хоолойн өвчлөл байна гэж үзсэн байдаг. Энэ бүхнээс харахад хүн амын дундах чих, хамар, хоолойн өвчлөл их байдаг нь харагдаж байна.
–Өнгөрсөн онд Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд өөрчлөлт орсон. Өөрчлөл орсны дараагаар Эрүүл мэндийн даатгалын үндэсний зөвлөлийн 3 дугаар тогтоол хэрэгжиж эхэлсэн. Ингэснээр иргэд эрүүл мэндийн даатгалаараа хувийн хэвшлийн эмнэлгээс тусламж авах боломжтой болсон. ЭМЖЖ эмнэлгийн тухайд хэчнээн тусламж үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаар үзүүлж байна вэ?
-Монголын эрүүл мэндийн салбарт төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засаг буюу бидний хэлж заншсанаар социалист системд эрүүл мэндийн даатгалд 4 удаагийн өөрчлөлт орсон байдаг. Хамгийн сүүлд 2021 оны 3 дугаар сараас эхлээд эрүүл мэндийн салбарт эрүүл мэндийн даатгалын систем хэрэгжиж байна. Энэ 3 дугаар тогтоолын давуу тал нь эрүүл мэндийн даатгалаар дараах төрлийн үйлчилгээ үзүүлж байна.
- үүдэн хэлбэр буюу амбулторийн тусламж үйлчилгээ
- өдрийн эмчилгээ
- хүн амын дунд зонхилон тохиолдох эмгэгийн
- өндөр өртөгтэй эрүүл мэндийн тусламж үйлчилгээг үзүүлж байна.
Өмнө нь хувийн хэвшлийн эмнэлгүүд бүх үйлчилгээндээ төлбөр авдаг байсан. Одоо бол бараг 90 хувь нь үнэ төлбөргүй болсон. Өвчтөн 70-85 хувийг нь Эрүүл мэндийн даатгалын сангаас төлүүлээд үлдсэн 10-15 хувийг өөрөө төлөх хэлбэрээр явж байна. Мөн өдрийн эмчилгээг Эрүүл мэндийн даатгалаар хийж байгаа.
Хэнгэрэг нөхөх тусламж үйлчилгээнд 2-2,8 сая төгрөг төлдөг байсан бол одоо хөдөлмөрийн чадвараа алдсан иргэн болон хүүхдээс 1,126-1,3 сая төгрөг гарч байна. Үүнд хяналтын бүх зардал, ор хоногийн төлбөр, эм тариа, бусад зардлууд багтсан. Эндээс харахад хувийн хэвшлийн эрүүл мэндийн салбарт өвчтөнөөс авах төлбөр нэлээн хөнгөлөгдсөн байгаа юм. Мөн өндөр өртөгтэй тусламж үйлчилгээ 100 хувь төр бүгдийг дааж байна. Өмнө нь төрөлхийн дүлий хүүхдүүдийн эмчилгээнд 15-20 сая төгрөг зарцуулагддаг байсан. Өнөөдрийн байдлаар төрөлхийн дүлий 14 хүүхэд тусламж үйлчилгээ авсан. Өмнө нь улсын хэмжээнд ийм тооны хүүхэд тусламж үйлчилгээ авдаг байсан бол өнөөдөр зөвхөн нэг эмнэлэг дээр 14 хүүхэд тусламж авч байгаа нь 3 дугаар тогтоолын давуу тал болж байгаа юм.
-Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлт үзүүлдэг болсноос хойш хэчнээн иргэнд тусламж үзүүлэв?
-Өнөөдрийн байдлаар хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллага ойролцоогоор өнгөрсөн 1 сарын 1-нээс эхлээд 70 орчим тэрбум төгрөгийн санхүүжилт авсан байна. Манай эмнэлгийн тухайд жилийн эцэст нэгдсэн тоо гардаг учраас нарийн тоо хэлж мэдэхгүй байна. ЭМЖЖ эмнэлгийн зүгээс мэс заслын тусламж үйлчилгээ авч байгаа иргэддээ эрүүл мэндийн даатгалд хамрагдахыг зөвлөдөг. Эрүүл мэндийн даатгалын ач холбогдлыг иргэд сайн ойлгодог болсон байна.
Гэхдээ зарим өвчин эмгэг эрүүл мэндийн даатгалд хамрагдахгүй байгаа. Тухайлбал, бусдын санаатай үйлдлээс үүссэн өвчин эмгэгийг эрүүл мэндийн даатгал хариуцахгүй. Мөн гоо сайхны мэс ажилбарыг эрүүл мэндийн даатгалын сан хариуцахгүй. Тухайлбал, зодолдсоны улмаас хамраа мурийлгаад даатгалын сангаас засуулна гэвэл болохгүй.
-Хамрын таславчны мурийлтын хагалгааг хэдээр хийдэг вэ?
-Хамрын таславчны мурийлт 5 янзаар шийдэгддэг. Жишээ нь хамрын таславчийн мурийлтыг дангаар нь засах хагалгаа 2,252 сая байдаг бол 939000-ыг даатгалаас санхүүжүүлэгдэж байгаа. Тэгэхээр өмнө нь эмчдээ үзүүлээд аль хагалгаанд орохоо шийдээд үнээ тогтооно.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …