Нийгмийн бодлогын байнгын хорооны 2021 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн 03 дугаар тогтоолоор байгуулагдсан ажлын хэсэг Эрүүл мэндийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцахаар Төв аймагт ажиллаж байна.
УИХ-ын гишүүн Ц.Сандаг-Очироор ахлуулсан ажлын хэсэгт УИХ-ын гишүүн С.Чинзориг, УИХ-ын гишүүн Ц.Туваан болон ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн, зарим удирдлагууд багтаж тус аймгийн эрүүл мэндийн байгууллагуудтай цахим уулзалт, хэлэлцүүлэг өрнүүллээ. Уулзалтаар ЭМД-ын тухай хуулийн шинэчлэл, ЭМДҮЗ-өөс баталсан тогтоол, шийдвэрийн биелэлт, даатгалын сангаас олгож байгаа санхүүжилт болон бусад холбогдох асуудлуудын талаар хэлэлцэж байна.
Уулзалтад Төв аймгийн 26 сумын эрүүл мэндийн байгууллагын төлөөлөл оролцож ЭМДҮЗ-ийн 03 дугаар тогтоол болон цахим Ковид-19-ийн үед үзүүлсэн тусламж, үйлчилгээний санхүүжилттэй холбоотой тулгамдаж буй асуудлуудын талаар ярилцаж зарим асуудлыг газар дээр нь шийдвэрлэн ажиллалаа.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …