Эрүүл мэндийн яамнаас ээлжит мэдээллээ хийлээ. ЭМЯ-ны Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах зөвлөх Б.Ууганбаяр “Сүүлийн 24 цагийн дотор 13973 хүнээс шинжилгээ авахад 2395 шинэ тохиолдол бүртгэгдлээ. Нийт батлагдсан тохиолдол 83128 болж байна. 1750 нь Улаанбаатарт, 644 нь орон нутагт, эмнэлгээс шалтгаалах халдвар 1 бүртгэгджээ.
Сүүлийн 24 цагт 0-4 насны 105, 5-9 насны 196, 10-14 насны 177, 15-17 насны 83 бүртгэгджээ. Нийт 561 хүүхэд халдварт өртсөн байна.
Сүүлийн 24 цагт 827 хүн эмнэлгээс гарсан байна. Эдгэрсэн хүний тоо 58649 боллоо.
Нийт 9643 хүн эмчлэгдэж байгаагаас 5966 нь хөнгөн, 2640 нь хүндэвтэр, 858 нь хүнд, 179 нь маш хүнд байна.
20-25 насны 1, 49-59 насны 4, 60-69 насны 1, 70-79 насны 1, 80-аас дээш насны 1 нийт 9 хүн нас барсан байна. Ингэснээр халдварын улмаас нийт 389 иргэн нас бараад байна.” гэлээ.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …