Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Эрүүл мэндийн мэдээлэл алдагдаж байна” гэсэн мэдээлэл тархаад байна. Тэгвэл энэ асуудлаар Эрүүл мэндийн яамны зүгээс албан ёсны байр сууриа илэрхийлж, мэдэгдэл гаргажээ. Тус мэдэгдэлд, “ЭМЯ 2012 оноос хойш эрүүл мэндийн салбарт мэдээлэл технологийн дэвшлийг нэвтрүүлэх, цахимжуулах үйл ажиллагааг салбарын хэмжээнд эхлүүлэн ажиллаж байна. Уг гарсан мэдээлэл нь БНХАУ улсын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр хэрэгжиж буй Цахим эрүүл мэнд төсөлтэй холбоотойгоор бичигдсэн байна. Уг “Цахим эрүүл мэнд” төсөл нь Техник хангамж болон програм хангамж гэсэн хоёр хэсгээс бүрддэг. Техникийн хангамжийн хэсэг хэрэгжиж дууссан бөгөөд эрүүл мэндийн байгууллагууд үйл ажиллагаандаа ашиглаж байна. Програм хангамжийн хөгжүүлэлт, нэвтрүүлэтийн ажил одоо үргэлжлээд, дуусах шатандаа явж байна.
Монгол улсын засгийн газар хүн амын эрүүл мэнд, хувь хүний эрүүл мэндийн нууц, эрүүл мэндийн мэдээллийн нууцлалын асуудлыг онцгой анхаарч, эрүүл мэндийн яамны бүтцэд Цахим эрүүл мэндийн хэлтсийг 2018 оноос бий болгон ажилласан. Эрүүл мэндийн салбарт хэрэгжиж байгаа болон, цаашид хэрэгжих системүүдийг үе шаттайгаар нэгдсэн системд холбох мэдээллийн аюулгүй байдлыг хангах, нэгдсэн тогтолцоонд шилжүүлэх ажлыг энэ онд эхлүүлээд байна. Эрүүл мэндийн салбарт ашиглагдаж буй мэдээллийг алдагдуулсан, нууцыг задруулсан зүйл байхгүй болно” гэжээ.
Түүнчлэн худал, ташаа мэдээлэл гаргасан сайт, хэвлэл мэдээллийн хэрэгслийг зөрчлийн хуулийн дагуу шүүхэд гомдол гаргахаа илэрхийлсэн байна.
Enter.mn
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
4 Comments
115813 813746This kind of publish appears to get yourself plenty of visitors. How will you acquire traffic to that? It provides a fantastic distinctive twist upon issues. I guess having something traditional or maybe substantial to give info on may be the central aspect. 237849
78031 67918Simply a smiling visitor here to share the enjoy (:, btw wonderful style and design . 579256