Баасан, бямба гарагт баруун болон төвийн аймгуудад цас орж, хүйтэрнэ
Энэ сарын 19, 20-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас, цас орж, хүйтэрч, салхи шуургатай байна.
Өнөөдөр 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээ:
БАРУУН АЙМГУУДЫН НУТГААР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 7-12 метр, өдөртөө Алтайн салбар уулсаар баруун хойноос секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Алтай, Хангайн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус, Их нууруудын хотгор болон Алтайн өвөр говиор шөнөдөө 2-7 градус, өдөртөө 16-21 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 2 градус дулаанаас 3 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.
ТӨВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг, зөөлөн салхитай. Дархадын хотгор, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 3-8 градус хүйтэн, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө 13-18 градус дулаан байна.
ЗҮҮН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр 5-10 градус, бусад нутгаар 1-6 градус хүйтэн, өдөртөө Улз, Халх голын хөндийгөөр 6-11 градус, бусад нутгаар 11-16 градус дулаан байна.
ОТРЫН НУТАГ ХЭРЛЭНБАЯН-УЛААН ОРЧМООР: Багавтар үүлтэй. Хур тунадас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 4-9 метр. Шөнөдөө 6-8 градус хүйтэн, өдөртөө 12-14 градус дулаан байна.
ГОВИЙН АЙМГУУДЫН НУТГААР: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө Өмнөговийн нутгаар 1 градус хүйтнээс 4 градус дулаан, бусад нутгаар 4 градус хүйтнээс 1 градус дулаан, өдөртөө бүх нутгаар 12-17 градус дулаан байна.
УЛААНБААТАР ХОТ: Цэлмэг, зөөлөн салхитай. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө 13-15 градус дулаан байна.
Энэ сарын 22-ныг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв:
- 18-нд баруун аймгуудын нутгийн зарим газраар,
- 19-нд баруун аймгуудын ихэнх нутаг, говийн аймгуудын нутгийн зарим газар болон төвийн аймгуудын нутгийн баруун хэсгээр,
- 20-нд нутгийн хойд хэсгээр,
- 21-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар хур тунадас, цас орно.
Салхи 18-нд Алтайн салбар уулсаар, 19, 21-нд баруун, төв болон говийн аймгуудын нутгийн зарим газраар, 20-нд говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсч шороон болон цасан шуурга шуурна. 18-нд баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, 19-нд баруун болон төвийн аймгуудын нутгаар, цаашдаа ихэнх нутгаар хүйтэрч Дархадын хотгор, Алтай, Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Завхан голын эх, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 8-13 градус хүйтэн, өдөртөө 0-5 градус, Их нууруудын хотгор болон говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 3 градус хүйтнээс 2 градус дулаан, өдөртөө 8-13 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 4-9 градус хүйтэн, өдөртөө 4-9 градус дулаан байна.
More from Эрүүл мэнд
ЭМЧ Т.НАВЧАА: COVID-19-ЫН ХАЛДВАРЫН ШИНЭ ТОХИОЛДЛУУД ХҮҮХДҮҮДЭД ЛАРИНГИТААР ИЛЭРЧ БАЙНА
ЭМЯ-наас томуу, томуу төст өвчний талаар мэдээлэл өгсөн. Энэ үеэр, Анагаах ухааны доктор Т.Навчаа мэдээлэл өглөө. Тэрбээр, COVID-19-ын халдварын шинэ …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВ МЭС ЗАСАЛ, ГЭМТЛИЙН ТАСГААР ҮЙЛ АЖИЛЛАГААГАА НЭМЭВ
Сонгинохайрхан дүүргийн “Эрүүл мэндийн төв” мэс засал, гэмтлийн тасгаар үйл ажиллагаагаа нэмлээ. Дүүргийн “Эрүүл мэндийн төв” нь иргэдэд чанартай, хүртээмжтэй …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН ӨРХИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ТӨВҮҮД ISO 9001:2015 ОЛОН УЛСЫН ЧАНАРЫН СТАНДАРТЫГ НЭВТРҮҮЛЖ ЭХЭЛЛЭЭ
Дүүргийн 12,13-р хорооны хүн амд эрүүл мэндийн анхан шатны тусламж, үйлчилгээг үзүүлж байгаа “Алтанцэгцүүхэй” ӨЭМТ нь Холбооны Бүгд Найрамдах Герман …
4 Comments
209793 353658You got a extremely superb website, Glad I noticed it via yahoo. 481154
268613 484647BTW, and I hope we do not drag this too long, but care to remind us just what kind of weapons were being used on Kurds by Saddams army? Towards the tune of hundreds of thousands of dead Talk about re-written history 229325