Солонгостоо нэр хүнд сайтай La Beauty Aesthetic салон манай улсад ирэх зургаадугаар сард нээлтээ хийх гэж байна. Тиймээс манай сурвалжлах баг БНСУ-д байрлах уг салоноор зочилж бүтээгдэхүүн, үйлчилгээтэй нь танилцсанаа уншигч бүсгүйсүүддээ онцлон хүргэж байна.
Ким Юү Гён: Солонгосын шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголд нэвтрүүлье гэж зорьж байна
- La Beauty Aesthetic салон БНСУ-д хэдэн салбартай вэ?
-Өдгөө 1000 гаруй тогтмол үйлчлүүлэгч, 3 салбартайгаар үйл ажиллагаа явуулж байна.
-Яагаад Монгол улсын зах зээлийг сонгосон бэ. Монгол бүсгүйчүүдийн арьсны онцлогийг судалж үзсэн үү?
-Монгол, Солонгос бүсгүйчүүдийн арьс их төстэй. Нимгэн, эмзэг талруугаа байдаг. Мөн монгол бүсгүйчүүд маань нүүр арчилгааны бүтээгдэхүүнийг зөв дарааллын дагуу үе шаттайгаар ашиглаж хэвшээгүй гэж ажиглагдсан. Энэ байдлаас болж улайлттай, хуурайшил их явагдсан байдаг. Тиймээс анхан шатнаас нь эхэлж бүтээгдэхүүнээ хэрэглээд, шат дараалалтай арчилгаа хийлгэвэл нилээн үр дүнтэй байх юм.
Миний хувьд монгол найзтай. Найздаа өөрийн салоны бүтээгдэхүүнээс бэлэглэхэд маш сайхан тохирч, мэдэгдэхүйц үйлчилгээ үзүүлж байсан нь монголд салбар салоноо нээхэд түлхэц болсон.
-Бүтээгдэхүүнийг хэрэглэхэд насны ангилал гэж бий юу?
-Ерөнхийдөө насны зааг гэж байхгүй. Арьсныхаа төрлөөс шалтгаалж үйлчилгээ өөрчлөгдөөд явдаг.
-Тухайлбал, манай улсад өсвөр насны хүүхдэд арьсны янз бүрийн асуудал тохиолдох нь элбэг. Ийм тохиолдолд таниахаас ямар үйлчилгээг үзүүлдэг вэ?
-Шат дараатай олон янзын арьчилгаа хийж өгдөг. Аль болох сорви үлдээхгүйгээр хэрхэн арчлах вэ гэдэг дээр анхаарал хандуулдаг. Нөхөн сэргээх, төлжүүлэх эмчилгээг эцсийн шатанд хийдэг.
-Монгол Улсад очиж үзэж байсан уу. Монголын талаарх ямар мэдээлэл, ойлголттой байдаг вэ?
-Монголд очиж үзэж байгаагүй. Гэхдээ монгол найзтай учраас энэ улс надад маш дотно санагддаг. Одоогийн байдлаар Монгол Улсад гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээ Солонгос шиг хөгжөөгүй байгаа. Тийм болохоор Солонгосын шинэлэг гоо сайхны бүтээгдэхүүн, үйлчилгээнүүдийг Монголд нэвтрүүлье гэж бодож байна.
- La Beauty Aesthetic салоны трэнд бүтээгдэхүүнээр алийг нь нэрлэх вэ?
-Darphin spaciol бүтээгдэхүүнийг нэрлэж болно. Арьсны төрлөөс үл хамааран бүх хүн сонгож хэрэглэдэг арьсанд чийгшил өгч хуурайшилтаас сэргийлдэг бүтээгдэхүүн. Үүгээр зогсохгүй улайлт цочролыг намжаадаг. Мөн хар батга арилгаж, нүхжилт агшааж, тайвшруулдаг онцлогтой бүтээгдэхүүн бий.
Солонгос, Францын гоо сайхны бүтээгдэхүүнийг хослуулан хэрэглэдэг
Нүүр гарны алчуураас эхлээд бүх зүйл нь нэг удаагийнх учир ариун цэврийн шаардлага дээд зэргээр хангагдсан
Бүх үйлчилгээ хийлгэсэн хүмүүсийнхээ мэдээллээр датабэйс үүсгээд явдаг. Ингэснээр тухайн хүмүүсийн арьсны бүтцийг зөв тодорхойлж шаардлагатай зөвлөгөө мэдээллийг урьдчилан өгч байдаг.
More from Lifestyle
“Таван толгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тэрбээр энэ үеэр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны …
Дэлхийн загварын шоунд манлайлсан Монгол хүүхдүүд
Монголын загварын ертөнц ихэд өсөлт дэвшилттэй спортынхноос дутахгүй амжилт гаргаж явааг бид алгасах учиргүй. Тэгвэл чадварлаг ах эгч нарынхаа араас …
Ирээдүйн хүргэндээ арай л эрт санаа зовоод байна уу даа Анхаа минь!
Жүжигчин хүн бийлэгжүү айлд бэр ордгоос хүргэн болсон нь ховор. Тэгвэл марзан төрх, хошин яриатайгаараа алдартай Г.Анхбаяр “MCS”-ийн нэгэн захирлын …
1 Comment
88172 926600Theres noticeably a bundle to find out about this. I assume you created certain very good points in features also. 45956