/2024.11.29/ Хан-Уул дүүрэг сүүлийн дөрвөн жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн 45 автомашиныг дүүргийн зам талбай, цэвэрлэгээний байгууллагуудад үе шаттай шийдвэрлэн өгч, парк шинэчлэл 100 хувь хийгдлээ.
Өнөөдөр дүүргийн хөрөнгө оруулалтаар 10м.куб хог шахаж ачих зориулалтын Хьюндай HD170 маркийн 2 автомашин, 6м.куб хог шахаж ачих зориулалтын HD78 маркийн 2 автомашиныг хог тээврийн байгууллагуудад хүлээлгэн өглөө.
Энэ үеэр дүүргийн Засаг дарга Б.Цэрэн “Хоггүй Хан-Уул Эко дүүрэг” хөтөлбөрийн хүрээнд Хан-Уул дүүрэг сүүлийн жилүүдэд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ үйлчилгээний байгууллагуудын автомашиныг шинэчлэх, ТҮК-ийн ажилчдын ажлыг хөнгөвчилсөн гар ажиллагаа багасгасан техник хэрэгсэл, тоног төхөөрөмжийг үе шаттай шийдвэрлэсэн. Сүүлийн 4 жилийн хугацаанд хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээний нийт 45 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээврийн байгууллагуудын автомашинуудыг бүрэн шинэчиллээ” гэв.
Энэ онд дүүргийн хөрөнгө оруулалтаар хог тээврийн 16 машин, зам цэвэрлэгээний зам шүүрдэх услах тусгай зориулалтын 2 автомашин, нуух цэвэрлэх 7 жижиг машин, давс, бодис цацагч 15, явган замын цас хог үлээгч багаж 50, явган зам шүүрдэгч 27 техник хэрэгсэл, 20 автомашинаар парк шинэчлэл хийж, хог тээвэр, зам талбайн цэвэрлэгээ хариуцсан байгууллагууддаа шийдвэрлэн өгсөн байна.
More from Нийгэм
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ДУУССАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэргийн ангиудад алба хааж, хугацаа дуусган халагдаж ирсэн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион …