Сонгинохайрхан дүүргийн Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлөөс “ХАМТЫН ШИЙДЭЛ-ХАМГААЛАГДСАН ИРЭЭДҮЙ” сэдэвт хамтарсан багийн зөвлөгөөнийг өнөөдөр /2024.12.06/ амжилттай зохион байгууллаа.
Сонгинохайрхан дүүрэг Улаанбаатар хотын хамгийн том дүүргийн нэг. Энэ ч утгаараа Нийслэлийн 3 хүн тутмын 1, Улсын хэмжээнд 10 хүн тутмын 1 нь тус дүүрэгт амьдардаг бөгөөд нийт 43 хороотой. Хүн ам олонтой Сонгинохайрхан дүүргийн хувьд гэмт хэрэг, зөрчил гарах эрсдэл өндөр. Тиймээс тус дүүрэг сүүлийн жилд нийт хүн ам руугаа чиглэсэн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг түлхүү хэрэгжүүлсний үр дүнд Улаанбаатар хотын хэмжээнд гэмт хэргийг илрүүлэх ажил бусад дүүргээсээ тэргүүнд бичигдэх болжээ.
Тодруулбал, Цагдаагийн байгууллагад ирэх Хүүхэд, Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага 6440 бүртгэгдсэн нь өмнөх оны мөн үеэс 1030 нэгж буюу 13.8 хувиар буурсан бол Хүүхдийн тусламжийн 108 утасны үйлчилгээний төвд ирсэн дуудлага 1635 болж өмнөх оны мөн үеийнхээс 2.6 хувиар буурчээ. Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үйл ажиллагааг нийт хүн амын дунд сайтар хэрэгжүүлж байгаа нь хамтарсан багийн ажил сайн байгааг илэрхийлж байна.
Тус зөвлөгөөнд Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоо, дүүргийн Цагдаагийн газар, Хүүхэд, Гэр бүлийн хөгжил хамгааллын хэлтэс, Эрүүл мэндийн төв, Боловсролын хэлтэс, Хөдөлмөр, Халамж үйлчилгээний хэлтсээс гадна Хороодын Засаг дарга нар, холбогдох төрийн албан хаагчид оролцлоо.
Зөвлөгөөний төгсгөлд хамтарсан багийн гишүүд болон оролцогчдоос гарсан санал санаачилгыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга бөгөөд Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөлийн дарга Б.Золбоод гардуулан өглөө. Мөн гэр бүл, хүүхдийн хүчирхийллээс урьдчилан сэргийлэх чиглэлээр ажил үйлсээрээ манлайлсан баг, хамт олон байгууллага, албан хаагчдыг шагнаж урамшуулсан юм.
2024 оны шилдэг хамтарсан багаар Б.Батбаяр Засаг даргатай 26-р хорооны хамт олон шалгарлаа.
+45
All reactions:
Oyu Oyu, Turbold Batbayar and 53 others
More from Нийгэм
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ДУУССАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэргийн ангиудад алба хааж, хугацаа дуусган халагдаж ирсэн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион …