Сонгинохайрхан дүүргийн 28 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Тусгай хэрэгцээт хүүхдийн 150 ортой шинэ цэцэрлэгийн барилга угсралт, дотор засал, инженерийн шугам сүлжээ, цахилгаан холболт, дохиоллын ажил бүрэн дуусаж гадна талбайн тохижилт, тоглоомын талбайн тохижилтын ажлууд хийгдэж дууслаа.
Тус цэцэрлэгийн барилга нь тэнхлэгээрээ 52.0м x 22.5м хэмжээтэй, цутгамал төмөр бетон баганан суурьтай, зоорьтой 2 давхар барилга юм.
Хувцас солих өрөө, гал тогоо, эмчийн өрөө, ариун цэврийн өрөө, душ, бассейн, агуулахын өрөө, унтлагын өрөө, бүлгийн өрөөнүүд болон бусад өрөө тасалгаануудаас бүрдсэн зохион байгуулалттайгаар хийгдсэн.
Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар тус ажлыг “Хүрэл ордон” ХХК болон “И Пи Э”с групп ХХК хийж гүйцэтгэж, Нийслэлийн Хөрөнгө оруулалтын газар захиалагчийн техникийн хяналтыг хэрэгжүүлэн ажиллалаа.
More from Нийгэм
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ДУУССАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэргийн ангиудад алба хааж, хугацаа дуусган халагдаж ирсэн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион …