Нийгмийн хөгжилд хүүхдийн оролцоог нэмэгдүүлэх, хүүхдийн санал санаачилгыг дэмжих, хүүхдэд эерэг нөлөө үзүүлэх, хүүхдийн эрхийг хангах, хамгаалах чиглэлээр үйл ажиллагаа явуулж буй төрийн болон төрийн бус байгууллагын уялдаа холбоог сайжруулж, чадавхжуулах зорилгоор Сонгинохайрхан дүүрэг “Хүүхдийн чуулган”-ыг өнөөдөр зохион байгууллаа. Чуулганд дүүргийн Засаг даргын орлогч Д.Хосбаяр дүүргийн 35 ерөнхий боловсролын сургуулийн 700 хүүхэд оролцлоо. Чуулганы үеэр хүүхдийн элчийг сонгон шалгаруулах журмыг танилцуулж, хүүхдийн хөгжил хамгааллын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг төрийн бус байгууллагууд өөрсдийн ажил арга хэмжээний талаар танилцууллаа. Мөн чуулганд оролцож байгаа сурагчид “Хүүхдийн элч”-ийг шалгаруулж үнэмлэхийг гардуулснаас гадна дүүргийн шилдэг сурагчдад шагнал гардууллаа.
More from Нийгэм
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ДУУССАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэргийн ангиудад алба хааж, хугацаа дуусган халагдаж ирсэн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион …