Улаанбаатар хот бол Монгол Улсын нийт хүн амын тал нь амьдардаг дэлхийн хамгийн бохирдол ихтэй нийслэл хотуудын нэг болоод байгаа билээ. Жилийн хамгийн хүйтэн өдөр PM2.5 бохирдлын өдрийн дундаж шоо метрт 687 микрограм хүрч байгаа нь ДЭМБ-ын зөвлөж буй аюулгүй түвшнөөс 27 дахин их байна. Хүйтний улирал дахь агаарын бохирдлын хамгийн гол эх үүсвэр нь гэр хорооллын нүүрсээр галладаг зуухнууд юм.
Монголчууд утаагаа хэрхэн ялах талаар ярьсаар байх зуурт Монгол инженер утаагүй зуух зохион бүтээсэн байна. “Нүүдэлчин эко” хэмээх нэртэй утаагаа давхар шатаадаг энэхүү зуух нь дэлхийн оюуны өмчийн байгууллагад бүртгэгдээд зогсохгүй ОХУ, Хятад болон бусад 64 улсаас патент аваад байгаа ажээ.
Мөн Монголын оюуны өмчийн байгууллага, Стандарт хэмжил зүй, Шинжлэх ухааны академи хими, химийн технологийн хүрээлэн гээд албан ёсны мэргэжлийн бүхий л байгууллагуудад бүртгүүлэн шалгууруудыг нь даваад патент, сертификатуудыг нь аваад байгаа юм байна. Эдгээр байгууллагууд агаарын бохирдлын талаар байж болох хамгийн доод хэмжээг тогтоосон байдаг бөгөөд азотын давхар ислүүд, хүхрийн давхар исэл, нүүрстөрөгчийн дутуу исэл, тоосонцор зэрэг нь 9800 мг\нм3 байж болно гэж стандарт тогтоосон байна. Харин “Нүүдэлчин эко” зуух эдгээр үзүүлэлтээр шалгуулж туршилтад ороход 3169 мг\нм3 гэсэн үзүүлэлттэй гарчээ. Эндээс монгол инженер ямар өндөр технологийн нээлт хийгээд байгааг харж болж байна.
More from Нийгэм
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ДУУССАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэргийн ангиудад алба хааж, хугацаа дуусган халагдаж ирсэн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион …