Соёлын яамнаас “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд соёлын боловсрол олгох тэгш хүртээмж” сургалт, хөтөлбөрийг 2022 оны 3 дугаар улиралд хэрэгжүүлж, цувралаар соёлын олон талт сургалт, нөлөөллийн үйл ажиллагааг зохион байгуулж байна.
Хөтөлбөрийг Монголын сургуулиас гадуурх сургалтын Санрайс холбоо “Монгол Номадик” цогцолбортой хамтран хэрэгжүүлсэн ба хөтөлбөрт нүүдлийн соёл, Монгол ахуй амьдралын хэв маяг, таван хошуу мал, үндэсний хувцас хэрэглэл, ардын язгуур урлагийн тоглолт, уран зургийн үзэсгэлэн, уламжлалт цагаан идээ, зоог тэргүүтэн багтдаг.
Хүүхдүүд морь, сарлаг, тэмээ унах, үхэр тэрэг, морин тэрэг, тэмээгээр жин тээх нүүдэл, ноос савах, эсгий хийх уламжлалт арга, сүү цагаан идээ боловсруулахыг бодитоор харж, өөрсдөө туршиж үзэж мэдэрч, нэгэн өдөр хөдөө байгалийн сайханд гарч, үндэснийхээ соёл, өв уламжлалаас их зүйл сурч мэдсэндээ сэтгэл дүүрэн байлаа.
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …