Олон улсын чанар стандартын дагуу хийц дизайны өргөн сонголттой, Монгол залуусын ур ухаанаар бүтээж буй гэх тодотголтой үндэсний брэнд "Марал"-тай холбоотой гомдол цахим орчинд тархаж байна. Тодруулбал, Солонгосоос үхрийн шир оруулж ирээд эндээ үйлдвэрлэдэг гэх цүнхнээс нь будаг гарч хэрэглэгчийн хувцсыг толбо болгосон байна. Энэ талаар хэрэглэгч гомдол гаргахад "Будаг оруулсан л юм чинь ямар ч арьс шир будаг гарч л таараа" гэх хариултыг өгчээ. Үнэхээр ийм асуудал гардаг л юм бол борлуулж буй цүнхэн дээрээ "АНХААР БУДАГТАЙ" гэх анхааруулга тавьчихмаар ч юм шиг...
Ямартаа ч Монголчууд маань Монгол үйлдвэрлэлээ дэмжиж, Монголынхоо бүтээгдэхүүнийг хэрэглэх, үндэсний тодотголтой брэндүүдээрээ гангарах сонирхол маш их болсон энэ үед ийм маягийн асуудал гаргах, дээрээс нь үнийн уян хатан нөхцөл байхгүй нь хэрэглэгчдийг бухимдуулж байгааг бид энэ удаагийн шүүмж булангаараа онцолж байна.
"Марал" брэндийн шинэхэн цүнхнээс гарсан будаг худалдан авагчийн цувыг ямар байдалтай болгосныг дор онцолж байна.
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …
3 Comments
800861 18586I completely agree! I came over from google and am seeking to subscribe. Where is your RSS feed? 228646
646566 559620I like this weblog so significantly, saved to my bookmarks . 756972