NESTLE
Дэлхийн 80 улсад 8500 гаруй брэнд эзэмшдэг Nestle компани үнэхээр том. Хамгийн алдартай шоколад үйлдвэрлэгч уг компанийн мэдэлд Aero, KitKat, Milkybarз эрэг шоколадны брэндүүд бий. Гэтэл хэний ч санаанд оромгүй Shredded Wheat, Gerber, Baby Food, Hot Pockets болон Purina амьтны хоол гэх хүнсний брэндүүд ч түүний нэг хэсэг. Үүнээс гадна өөртөө Garnier, Maybelline, Body Shop зэрэг дэлхийн брэндийг агуулсан L’Oreal брэндийн 23 хувийг эзэмшдэг.
Lockheed Martin
Дэлхий даяар батлан хамгаалах салбарт 1,7 их наяд ам.долларыг жил бүр зарцуулж байгаа энэ үед зэр зэвсэг үйлдвэрлэн нийлүүлдэг компаниуд мөнгөтэй байх нь аргагүй. Lockheed Martin бол дэлхийн хамгийн том зэвсгийн үйлдвэрлэгч бөгөөд 126 мянган ажилтантай, жилийн 69.3 тэрбум ам.долларын цэвэр ашигтай компани. Дэлхийн хамгийн том улсууд ч уг компаниас хамааралтай. Тухайлбал, батлан хамгаалах салбарт хамгийн их мөнгө зарцуулдаг АНУ-ын Пентагоны нийт санхүүжилтийн 10 хувийг дангаараа хүртдэг. Цаашлаад Герман, Энэтхэг, Израиль, Япон, Их Британи болон бусад томоохон улсуудад бараагаа нийлүүлдэг тул дэлхий дахинд болж буй аливаа мөргөлдөөнд их нөлөө үзүүлдэг аж.
Үүнээс гадна лоббид маш их мөнгө зарцуулдаг. Ялангуяа АНУ-д л гэхэд жилд 10 сая ам.долларыг зөвхөн лоббид үрдэг байна. Ингэхдээ батлан хамгаалах салбарын төсвийг нэмэхийг дэмжих улс төрчдөд их хэмжээний мөнгө зориулдаг байна.
Quanta Computer Inc
Технологийн эринд Mac болон PC-гийн өрсөлдөөн хамгийн томд тооцогдсоор ирсэн. Хэрэглэгч лэптоп компьютер худалдан авахдаа аль нэг системд илүү үнэнч байх бөгөөд энэ өрсөлдөөн ойрын хугацаанд зогсохооргүй харагдаж байгаа юм. Гэтэл эцсийн дүндээ хэн нь ялах нь хамаагүй бололтой. Учир нь Mac, Dell, Sony, HP, Toshiba гээд бүх компаниуд Quanta Computer Inc. компанид лэптопоо үйлдвэрлүүлдэг. Quanta нь 1988 онд үүсгэн байгуулагдсан Тайваньд үйл ажиллагаа явуулдаг үйлдвэрлэгч компани. Тооцооноос харахад дэлхийн нийт лэптопны зах зээлийн 31% нь Quanta-гийн мэдэлд байдаг юм байна. Барууны оронд насанд хүрсэн хүний 70% нь лэптоптой гэж бодохоор зах зээлийн хэмжээ нь ямар том болохыг ойлгож байгаа биз ээ.
Өдгөө лэптопоос гадна гар утас, GPS болон гэр ахуйн олон төрлийн технологиуд үйлдвэрлэдэг бөгөөд 2011 оноос хойш сервер, дата төв зэргийг илүү сайжруулах зорилго бүхий Open Compute Project-ын хүрээнд Facebook-тэй хамтран ажиллаж байгаа юм байна.
InBev
Архи, согтууруулах ундааны зах зээл асар том гэдэгтэй хэн ч маргахгүй биз ээ. Тухайлбал 2015 онд хийсэн судалгаагаар АНУ-ын нийт насанд хүрэгчдийн 56% нь сүүлийн 1 сарын хугацаанд согтууруулах ундаа хэрэглэсэн гэдгээ хүлээн зөвшөөрчээ. Тус улсад жил бүр 88 мянган хүн согтууруулах ундаатай холбоотой шалтгаанаас болж нас бардаг бол хэтрүүлэн хэрэглэсэнтэй холбогдох эрүүл мэндийн үйлчилгээнд 223,5 тэрбум ам.доллар зарцуулсан байдаг аж. Гэтэл энэ бүгдийн ард нэг л компани монопольчилдог гэдэгт та итгэх үү? Дэлхийн шар айрагны зах зээлд InBev АНУ-ын 46%-ийг дангаараа эзэлж, жилд 3,6 тэрбум ам.долларын цэвэр ашиг олдог байна. Дэлхийн хамгийн алдартай шар айрагны брэндүүд болох Stella Artois, Budweiser, Beck’s болон Corona зэрэг нь Inbev-ийн охин компаниуд юм. Түүнчлэн Мексикийн хамгийн том үйлдвэрлэгч GrupoModelo компанийн дийлэнх хувьцааг эзэмшдэг.
Pfizer
Өвчин намдаах эм, антибиотик болон витамин, нэмэлт тэжээлийн зах зээл маш хурдацтай хөгжиж байгаа бөгөөд дэлхийн зах зээл 2022 он гэхэд 1.12 их наяд ам.доллар хүрнэ гэсэн тооцоо гараад байгаа юм. Өөрөөр хэлбэл дэлхийн хүн амын томоохон хэсэг Pfizer гэх мэт эрүүл мэндийн салбарын үйлдвэрлэгч компаниудын мэдэлд орно гэсэн үг. Тус компанийн жилийн ашиг 40 тэрбум ам.доллар бөгөөд судалгаа суурьтай дэлхийн хамгийн том эм үйлдвэрлэгч ба бүтээгдэхүүнээ 150 гаруй оронд худалдаалдаг юм байна. Дэлхийн сая сая хүн амын эрүүл мэндийг атгасан энэ компани 2016 онд эмийн үнээ хууль бусаар нэг өдрийн дотор 2600% нэмсэн хэргээр 100 сая ам.долларын торгууль төлж байжээ.
Тэгсэн ч гэсэн тус компани Listerine, Sudafed зэрэг дэлхийд брэнд болсон эрүүл ахуй, ариун цэврийн компаниудыг эзэмшихийн сацуу амьтны эрүүл мэндийн салбарт маш хүчтэй тоглогч юм.
Pearson
Pearson бол боловсролын ном, материал гаргадаг дэлхийн хамгийн том компаниудын нэг. Дэлхийн 70 гаруй оронд үйл ажиллагаа явуулдаг тус компани Лондонд байрладаг ч нийт борлуулалтын 60% нь АНУ-д хийгддэг байна. Penguin, Harcourt, Prentice Hall зэрэг асар том боловсролын компаниудыг эзэмшдэг ба дэлхийн боловсролд ихээхэн нөлөө үзүүлдэг. Тэр бүү хэл АНУ-ын боловсролын системд цэцэрлэгийн наснаас эхлээд 8-р анги төгсөх хүртлээ Pearson-ы гаргасан материалыг ашигладаг гэх судалгаа байна. Ингэхдээ Pearson-ы хэвлэсэн ном уншиж, Pearson-ы загварчилсан хөтөлбөрийн дагуу Pearson-оос гэрчилгээ авсан багшаар заалгадаг гэсэн үг юм. Энэ их монополь нөлөөллийнхөө ачаар үнээ хүссэнээрээ өөрчилдөг бөгөөд хичээлийн номны үнэ тус салбарын бусад бүх зүйлээс хэд дахин илүү хурдан өссөн байдаг. Сүүлийн 30 жилийн хугацаанд номны үнэ 812%-аар өссөн гэнэ.
Industrial and Commercial Bank of China
Банкууд уг нь эдийн засгийг тогтвортой байлгах замаар хүн амын амьдралыг дэмжих ёстой. Гэхдээ тэдний нөлөөлөл Засгийн газрын шийдвэр гаргалтаас эхлээд бидний өдөр тутмын өргөн хэрэглээний бараанд хүртэл бий. Хэрэв та дэлхийн хамгийн том 10 банкны хөрөнгийг нэмбэл 25,1 их наяд ам.доллар цуглуулж чадах бөгөөд энэ нь АНУ-ын засгийн газрыг 7 жилийн турш санхүүжүүлэх хэмжээний их мөнгө аж. БНХАУ-ын Аж үйлдвэрлэл, худалдааны банк бол дэлхийн хамгийн хүчирхэг банкуудын нэг эргэлзээгүй мөн. Хөрөнгө нь л гэхэд 3 их наяд ам.доллар бөгөөд 215.6 тэрбум ам.долларын зах зээлийн үнэлгээтэй. Ингэснээр Форбесын “Дэлхийн хамгийн том төрийн өмчит компаниуд” жагсаалтын тэргүүн байранд бичигдсэн юм. Зөвхөн Хятадад бус Антарктид тивээс бусад бүх тивд ноёрхдог уг банк дэлхий даяар бараг 500 мянган ажилтантай.
Monsanto
АНУ-ын үр тарианы зах зээлийг бараг бүхэлд нь эзэмшдэг Monsanto компани тус улсад тариалж буй шишийн үрний 80%-ийг өөрөөсөө нийлүүлдэг байна. Хэдийгээр ингэлээ гээд дэлхийд нөлөөлөх нөлөө нь бага мэт санагдаж болох ч шиш нь өөрөө маш олон төрлийн бүтээгдэхүүнд ашиглагддаг гол түүхий эдийн нэг аж. Шиш, шишийн сироп, шишийн цардуул зэрэг нь түлш, цавуу, гоо сайхны бараа, саван, оо, аспирин, живх, гэр бүү хэл байшингийн тоосгонд хүртэл ордог юм. Зах зээлийн нөлөөлөл нь маш өргөн хүрээг хамарч чаддаг ч нэр хүнд сайнгүй.
Disney
Үүсгэн байгуулагдсан цагаасаа хойш Walt Disney компани нь хэд хэдэн маш том киноны компанийг худалдаж авсан билээ. Тухайлбал, 2009 онд Marvel, 2012 онд Lucasfilm-ыг 4 тэрбум гаруй ам.доллараар худалдаж авсан байдаг. Сүүлийн 10 жилд гарсан хамгийн өндөр ашиг орлоготой кинонуудын талаас илүү хувь нь Disney-гийнх юм. Зөвхөн кинонууд төдийгүй хүүхдийн зугаа цэнгэлийн хүрээлэнгүүдээрээ сая сая хүнийг байлдан дагуулдаг. Түүнээс гадна ABC, ESPN, тэр бүү хэл The History Channel-ыг эзэмшдэг.
Forbes сэтгүүлээс гаргадаг дэлхийн хамгийн үнэ цэнэтэй компанийн жагсаалтыг Google жил бүр тэрүүлдэг. Тус компани 2016 онд л гэхэд 50,6 тэрбум ам.долларын ашигтай ажилласан. Секунд бүр 40 мянган хайлт Google дээр хийгддэг бол YouTube нь дэлхийн интернэттэй хүн амын 1/3 буюу тэрбум хэрэглэгчтэй. Алгоритм ашиглан бидний онлайн ертөнцөд харах зүйлс, нээлттэй мэдээллийн хяналт гээд хүний өдөр тутмын амьдралд нөлөөлөх чадвараараа дэлхий дээрх аль ч компаниас илүү. Гэхдээ энэ агуу компанийг Alphabet гэх жижигхэн компани эзэмшдэг гэдгийг мэдэх үү? Тус компанийг 2015 онд Google-ийн үүсгэн байгуулагч Ларри Пэйж болон Сергей Брин нар байгуулсан байна. Өөрөөр хэлбэл Google өөрийгөө эзэмших Alphabet Inc. гэх компанийг өөрсдөө үүсгэсэн гэсэн үг. Компанийг бий болгосон гол зорилго нь Google-ийн интернэт бизнесийг бусад салбараас салгах юм. Ингэснээр хэрэглэгчийн хүртээл болсон Google програмуудад эрсдэл учруулахгүйгээр X Lab буюу жолоочгүй автомашин, Calico амьдралыг уртасгах төсөл зэрэг төслүүдэд анхаарах боломжтой болгож байгаа аж.
More from Lifestyle
“Таван толгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тэрбээр энэ үеэр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны …
Дэлхийн загварын шоунд манлайлсан Монгол хүүхдүүд
Монголын загварын ертөнц ихэд өсөлт дэвшилттэй спортынхноос дутахгүй амжилт гаргаж явааг бид алгасах учиргүй. Тэгвэл чадварлаг ах эгч нарынхаа араас …
Ирээдүйн хүргэндээ арай л эрт санаа зовоод байна уу даа Анхаа минь!
Жүжигчин хүн бийлэгжүү айлд бэр ордгоос хүргэн болсон нь ховор. Тэгвэл марзан төрх, хошин яриатайгаараа алдартай Г.Анхбаяр “MCS”-ийн нэгэн захирлын …
4 Comments
694337 37385You created some decent factors there. I looked on the internet for the problem and located most individuals will go along with together with your site. 139311
628655 566024hello admin, your site pages pattern is simple and clean and i like it. Your articles are remarkable. Remember to maintain up the very good function. Greets.. 711224