Төрийн үйлчилгээний хүнд суртлын талаар иргэд ам сайтай байдаггүй. Гэтэл үүн дээр банкны салбар нэмэгддэг гэдгийг өчүүхэн би саяхныг болтол мэддэггүй явж. Харин ч манай банкуудын үйлчилгээ нэг үеэ бодоход сайжирч байгаа, үйлчлүүлэгчдээ ХААН гэж харьцдаг болсон зэргээр тэрүүхэндээ эндүүрч орхиж.
Энэ удаагийн шүүмж булангийн сэдвээр “Голомт” банкны VIP үйлчилгээг дурьдаж байна. Байгууллагын данс нээлгэх санаатай уг үйлчилгээг авахаар өдөр цайны цаг өнгөрөөгөөд Улсын Их Дэлгүүрийн урд байрлах “Голомт” банкны салбарт хандав. Тухайн үйлчилгээг үзүүлэх ёстой VIP үйлчилгээний мэргэжилтэн нь цайндаа гараад ирээгүй байлаа. Өөр ажилтнаас нь тус үйлчилгээг авах гэтэл ганцхан тухайн VIP мэргэжилтэн л хариуцдаг гээд халгаасангүй. Зорьж ирсэн юм чинь хүлээнэ.
20, 30, 40 минут өнгөрлөө. Гэтэл үйлчлүүлэгч миний бие ирснээс хойш 40 минутын дараа БНСУ-ын иргэд үйлчилгээ авахаар өрөөний гадна цугларав. Тус банкны мэргэжилтэн, ахлахаас нь эхлээд мөнөөх VIP үйлчилгээний ажилтан руугаа ээлжилж залгаж байгаа харагдлаа. Ажилчин ч хэдхэн минутын дараа гэдэг үгээр амыг нь таглав бололтой.
Үүнээс хойш 10 минут өнгөрлөө. Нөгөө Солонгосчууд нь ч хэсэг нааш цааш явж байснаа бухимдаж эхлэв. Ажлын цагаар ажлаа хийдэггүй ямар хүнд сурталтай юм бэ гэж англиар шулганаж байгаа сонсогдлоо. Үүнийг анзаарсан банкны ажилчид Солонгос иргэдийг өөр өрөөнд аваачиж тусгай үйлчилгээ үзүүлэхээр дагуулж явав. Харин би VIP цайны цагтай ажилчнаа ахиад 30 минут хүлээсэн гэхээр 1 цаг 20 минут коридорын сандал дээр тухалжээ.
Эцэст нь үү?. Эцэст нь VIP ажилтан ч ирээгүй ахлах нь өрөөндөө оруулж миний барьж явсан материалыг хүлээн аваад, эргэж холбогдохоор болоод үлдсэн. Цөөхөн хүнд үйлчилдэг VIP өрөөний мэргэжилтэн нь хүртэл тусгай цаг, давуу эрхтэйгээр үдийн цайндаа ордог гэж би яахан мэдэх билээ. Уншигч та ч мэдээд авчихад илүүдэхгүй биз. Нөгөөтэйгүүр "Голомт" банк гадаад хүмүүст бол VIP үйлчилгээний мэргэжилтэнтэй, мэргэжилтэнгүй нэмэлт тусгай үйлчилгээ үзүүлчихдэг юм билээ.
М.Эрдэнэ
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …