Прага, Чех
Чех улсын нийслэл Прага хамгийн үзэсгэлэнтэй хотуудын нэгд зүй ёсоор тооцогдоно. Чехословакийн 100 жилийн ойг тохиолдуулан хотын удирдлагууд бүтэн жилийн турш тэмдэглэхээр төлөвлөсөн байна. Тухайлбал, 5 болон 6 дугаар сард Прага хотын хаврын олон улсын хөгжмийн наадам болох аж.Эндээс та бүхэн Чех улсын хөгжим, урлагийн баялаг соёлтой бүрэн танилцах боломжтой юм. Түүнчлэн 10 дугаар сарыг дуустал Прага хотын ордонд “1918 онд үүсгэн байгуулагдсан” нэртэй цуврал үзэсгэлэнгүүд дэлгэгдэх юм. Энд Чехословакийн соёлын гол үнэт дурсгалууд, урлагийн бүтээлүүд тавигдах аж.
Прага хот мөн шар айраг, амтат хоолоороо маш алдартай төдийгүй дээд зэрэглэлийн 34 ресторантай билээ.
Бутан
Осло, Норвеги
Норвегийн нийслэл Осло хот нь орчин цагийн уран барилгын диваажин гэсэн үг. Тэнгэр баганадсан цамхагуудыг хүрээлэн сүрлэг уулс, далай тэнгис бий. Саяхан сэргээн засварлаж, өргөтгөөд буй Осло хотын нисэх онгоцны буудлын ачаар жуулчин хүлээж авах чадвар ч асар ихээр нэмэгдсэн байгаа юм. Хотын зам тээврийн хөдөлгөөн сайн зохион байгуулагдсан бөгөөд маш хурдтай тул та хотын захад хямд буудалд буусан ч хотын төв рүү ороход хугацаа алдахгүй.
Havnepromenaden музейд урлаг соёл, түүхийн болон архитектуртай холбоотой сонирхолтой үзэсгэлэнгүүд байнга гарч байдаг. Харин илүү идэвхтэй аялагчдад тохирох гадаах усан сан, цэцэрлэг, энтертэйнмэнт төв, скэйтпарк гээд үзэж харах, цагаа зугаатай өнгөрүүлэх зүйл маш олон.
Тангиер, Морокко
Африк тив рүү орох гол порт гэгддэг Тангиер нь Мороккод байрлах боомт хот юм. Далайн эрэг дээрх уг хотод маш сайхан резорт, зочид буудлууд байдгаас хамгийн алдартай нь Ritz Carlton юм.
Түүнчлэн 2018 онд энд хурдны галт тэрэгний зам нээлтээ хийх тул та зэргэлдээ орших Касабланка болон Рабат руу аялахад тун дөхөм болох аж.
Глазго, Шотланд
Викторийн үеийн уран барилгуудаараа алдартай Глазго хотод гоёмсог ресторан, зочид буудал, худалдааны төвүүд бий. Хямд үнэ, сайхан хоолоороо Bilson 11, Ramen Dayo зэрэг зоогийн газрууд нь аялагчдад маш их таалагддаг.
Уг хотод амьд хөгжмийн тоглолтууд байнга болдог төдийгүй, музей, галерей элбэг тул тус улсын соёлын төв гэгддэг юм.
Карибийн тэнгис
2017 он Карибийн тэнгисийн эрэг дагуу байрлах орнуудын хувьд хүндхэн жил болсон билээ. Ирма болон Мария шуурга Пуэрто Рико, Сэйнт Мартин болон Доминикийн арлуудыг дайран өнгөрч, ихээхэн хэмжээний хохирол учруулсан ч уг бүс нутгийн 70 гаруй хувь нь далайн шуургад өртөөгүй байгаа аж.
Аялал жуулчлалын томоохон бүс болох Карибийн тэнгисийн арлууд нээлттэй байгаа ба та бүхэн шинэхэн нээгдсэн Park Hyatt St. Kitts зэрэг алдартай зочид буудлуудад бууж болох юм.
Ганьсу, Хятад
БНХАУ-ын хойд хэсэгт орших Ганьсу муж байгалийн өвөрмөц тогтоцоороо сая сая жуулчдыг татаж байдаг. Торгоны замын нэгээхэн хэсэг болох энэ бүс нутгийн хамгийн алдартай зүйл нь Солонгон уулс юм. Мужийн төвөөс ердөө гуравхан цагийн зайд орших энэхүү үзэсгэлэнт уулсыг үзэх бол зун цагийг тааруулах хэрэгтэй. Ялангуяа борооны дараа, нар жаргах үеийг тааруулж очиход бороонд норсон элс, чулуу нь илүү тод сайхан харагддаг юм.
Мөн Цагаан хэрмийн хамгийн баруун хязгаар, алдарт Жиаюгуан бэхлэлтийг эндээс үзэх боломжтой.
Тасман арал
Дэлхийгээр аялагчдын заавал очих ёстой газруудын нэг Тасман бол хоол, цэнгэлийн орон. Тариалангийн талбайгаас шууд таны тавган дээр ирэх амтат хоолоор үйлчилдэг газрууд улам бүр олон болж байгаа нь Австралийн өмнөд эргийн ойролцоо орших энэ арлыг зоригсдын тоог зогсолтгүй нэмэгдүүлж байгаа аж.
Түүнчлэн үзэсгэлэнт уулс, цагаан элсэн эрэг зэрэг нь бүх хүнд таалагдах нь гарцаагүй.
Литва
Балтын тэнгисийн эрэг дагуу орших Литва улсад очсон хүн харамсахгүй. Энэ онд Литвийн тусгаар тогтносны 100 жилийн ой тохиож байгаа тул таны сонирхлыг татах олон арга хэмжээ болох аж.
Дундад зууны үед баригдсан сүм хийдүүд, Готик орд харш зэргээр баялаг нийслэл хот Вилньюст л гэхэд олон хоног үргэлжлэх хөгжмийн наадмууд төлөвлөгдөж байгаа нь дэлхийн өнцөг булан бүрээс ирэх жуулчдыг уйдаахгүй юм
Мальта
Мальтын нийслэл Валлетта нь арлын зүүн өмнөд хэсэгт оршдог. Соёлын гол төв болж буй энэ хотод 2018 онд 400 гаруй үйл ажиллагаа болох гэнэ. Тэдний дийлэнх нь Трайтон талбай, Гэгээн Жоржийн талбай, Кастиллын талбай болон Гэгээн Жоны талбайд болох юм. Мальта арлыг Ром, Визант, Карфаген эзэлж байсан түүхтэй тул тэдгээрийн гайхамшигт соёл нь холилдсон байдгаараа онцлог.
Хамгийн алдартай далайн эргүүд болох Millieha Bay, GhajnTuffieha, Golden Bay нар нь хэт том ч биш, хэт жижиг ч биш тул таны хэрэгцээг хангахуйц үйлчилгээний газрууд байх боловч дэндүү олон хүн цуглаад байдаггүй юм. Хойд хэсгийн арлууд илүү чимээгүй тайван байдаг бол Гозо болон Комино эргүүдэд усанд шумбах, усан спортоор хичээллэх боломжтойгоос гадна байнга ямар нэг үдэшлэг зохиогдож байдаг.
Амстердам, Недерланд
Нидерландын нийслэл хот Амстердам нь нарийн гудамж, сувгуудаас гадна музей, эртний эдлэлийн дэлгүүрүүд болон амтат хоолтой ресторануудаар баян. Нэг газраас нөгөө рүү нь хүрэхийн тулд унадаг дугуй, завиар явахад хялбар.
1865 онд баригдсан, Vondelpark бол Амстердамын хамгийн алдартай газар гэж болно. Ялангуяа дурлалт хосуудын хувьд цагаа өнгөрөөхөд маш тохиромжтой байдаг. Энэхүү 120 га талбай бүхий асар том цэцэрлэгт хүрээлэнд жилд ойролцоогоор 10 сая хүн ирдэг гэсэн тооцоо бий. Түүнчлэн Vondelpark Openlucht theater буюу 6-р сараас 8-р сар хүртэл ажилладаг нээлттэй театр бий. Сонгодог хөгжим, поп, электро, бүжгийн хөгжим, хөгжмийн театрын тоглолт, кабаре зэрэг гайхалтай үзүүлбэрүүдийг задгай талбайгаас үзэх боломжтой. Хамгийн гайхалтай нь энэ бүх тоглолт үнэ төлбөргүй байдаг гээд бод доо!
Кигали, Руанда
Африкийн хамгийн цэвэрхэн, хамгийн найрсаг хотуудын нэг Кигали нь жуулчдад нэн таатай орчинг бүрдүүлсэн байна. Улсын хэмжээнд гялгар уутыг хорьсон уг улсад гэмт хэрэг харьцангуй багатай төдийгүй хүйсийн эрх тэгш байдлыг дээдэлдэг тул эмэгтэй аялагчдад аюулгүйд тооцогддог.
Хэрэв та Кигалид очихоор төлөвлөж байгаа бол Marriot болон Heaven Retreat Hotel зэрэг дэлхийн шилдэг зочид буудлуудад бууж болох аж.
Нью Орлеанс, АНУ
Банф, Канад
Аргентин
Саяхнаас монголчуудад визгүй болсон Аргентин улсад урлаг, спорт, хоол гээд бүх зүйлс бий.
Спорт сонирхогчдод таалагдах нэг зүйл бол мэдээж нийслэл хот Буэнос-Айрест энэ жил Залуучуудын Олимпийн наадам болох явдал билээ. Уран бүтээлчдийн хувьд энэ хот бол цэвэрхэн зотон л гэсэн үг. Хотын барилга байгууламжууд өөрсдөө урлагийн бүтээл болжээ.
Шөнийн амьдрал ч мөн ялгаагүй маш завгүй. Мөн Аргентин тогоочийн бэлдсэн стэйкийг заавал амсч үзэх хэрэгтэй гэдэг.
More from Lifestyle
“Таван толгой түлш”-ийн баруун бүсийн үйлдвэрийг нүүлгэнэ
БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ өнөөдөр “Таван толгой түлш” компанийн баруун бүсийн үйлдвэрт ажиллалаа. Тэрбээр энэ үеэр баруун бүсийн үйлдвэрийг 2022 оны …
Дэлхийн загварын шоунд манлайлсан Монгол хүүхдүүд
Монголын загварын ертөнц ихэд өсөлт дэвшилттэй спортынхноос дутахгүй амжилт гаргаж явааг бид алгасах учиргүй. Тэгвэл чадварлаг ах эгч нарынхаа араас …
Ирээдүйн хүргэндээ арай л эрт санаа зовоод байна уу даа Анхаа минь!
Жүжигчин хүн бийлэгжүү айлд бэр ордгоос хүргэн болсон нь ховор. Тэгвэл марзан төрх, хошин яриатайгаараа алдартай Г.Анхбаяр “MCS”-ийн нэгэн захирлын …
1 Comment
620984 915195How can I attract much more hits to my composing weblog? 271283