УИХ-ын чуулганы өнөөдрийн хуралдаанаар Цөмийн энергийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг эцэслэн баталлаа. Хууль батлагдсантай холбогдуулан ЗГХЭГ-ын дарга Н.Учрал “Цөмийн энергийн тухай хууль батлагдаж хууль, хөрөнгө оруулалтын гэрээ хоёрыг хамтад нь хэлэлцдэг буруу жишгээс саллаа.
Хуульд нийцүүлж хөрөнгө оруулалтын гэрээ хэлцэл хийгддэг улс эх орны эрх ашиг, ирээдүй хойч үед хэрэгтэй зөв жишгийг тогтоолоо. “Оюу Толгой” төсөл шиг гэрээний алдаа дахин давтахгүйн тулд АМНАТ-ын дээд таазын хязгаарыг өөрчилж өсөн нэмэгддэг орчныг хуулиар бүрдүүллээ.
27 жил гацсан ураны төсөл, бусад төсөл хөтөлбөрүүд урагшилж, улс эх орон, ард түмэнд ашигтай байх нөхцөл бүрдлээ. Гадны хөрөнгө оруулагчдад таатай хөрөнгө оруулалт, тодорхой хууль эрх зүйн орчин бий боллоо. Хамтарч ажилласан УИХ-ын гишүүд, салбар бүрийн эрдэмтэн судлаач, ажлын хэсгийн хамт олонд талархал илэрхийлье” гэлээ.
More from Уул уурхай
С.БАЯР: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАЖ, УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ УРАН, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ 2 ТӨСЛӨӨ УРАГШУУЛАХ ХЭРЭГТЭЙ
С.БАЯР: ГАДААДЫН ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫГ ТАТАЖ, УЛС ОРНЫГ ХӨГЖҮҮЛЬЕ ГЭВЭЛ УРАН, ГАЗРЫН ХОВОР ЭЛЕМЕНТ 2 ТӨСЛӨӨ УРАГШУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Б.ПҮРЭВДОРЖ: “ЗӨӨВЧ ОВОО” ТӨСЛИЙН ТУЗ-Д МОНГОЛ ТАЛААС ТӨЛӨӨЛӨХ ХҮН ХОРИГ ТАВИХ БҮРЭН ЭРХТЭЙ
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж "Зөөвч овоо" төслийн төлөөлөн удирдах зөвлөлд монгол талаас төлөөлөх хүн хориг тавих бүрэн эрхтэй.
С.БАЯР: “ОЮУ-ТОЛГОЙ” ТӨСЛИЙН ГОЛ АЛДАА 34% БАЙСАН
С.Баяр: "Оюу-Толгой" төслийн гол алдаа 34 хувь байсан. Үүнийг ураны төсөл дээр давтаагүй нь маш сайн.