Хан-Уул дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэр, Нисэхийн тойргийн цэвэр усны болон цахилгаан эрчим хүчний шугамыг шилжүүлэх, хүчитгэх ажил болон гэрлэн дохио суурилуулах ажил дуусч, өнөөдөр өглөө 08:00 цагаас эхлэн 4 замын уулзвар, гэрлэн дохио ашиглалтад орлоо.
Нэмэлт эгнээ гаргах, тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгох ажил энэ оны есдүгээр сард эхэлсэн юм. Гэвч гэрлэн дохионы контрол систем, тоног төхөөрөмж монголд байдаггүйгээс шалтгаалан барилгын ажил удаашралтай явагдсан байна.
Нисэхийн тойргийг олон түвшний уулзвар, огтлолцол болгох ажлын хүрээнд тойрог уулзварыг дөрвөн замын уулзвар болгохоор Замын хөгжлийн газраас хяналт тавьж ажилсан байна. Мөн Замын цагдаагийн газар болон Замын хөдөлгөөний удирдлагын төвтэй зөвшилцсөнөөр 2024 оны 12 дугаар сарын 11-ний өдөр ашиглалтад орууллаа.
More from Нийгэм
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ДУУССАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэргийн ангиудад алба хааж, хугацаа дуусган халагдаж ирсэн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион …