Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг зохицуулах салбар зөвлөл, Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн Жаргалантын цагдаагийн тасаг хамтран “Мал мах 2024” нэгдсэн арга хэмжээг 11-р дүгээр сарын 06-наас 12 дугаар сарын 06-ныг хүртэл нэг сарын хугацаанд зохион байгуулж байгаа билээ. Тус арга хэмжээ хэрхэн зохион байгуулагдаж цагдаагийн байгууллага малын хулгайтай хэрхэн тэмцэж байгаатай танилцахаар Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо өнөөдөр /2024.12.04/ газар дээр нь ажиллалаа. “Мал мах” хэсэгчилсэн арга хэмжээ зохион байгуулагдсанаар мал хулгайлах гэмт хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээгүй энэ төрлийн гэмт хэрэг буурч байгааг цагдаагийн байгууллагын алба хаагч нар онцоллоо. Харин малын гарал үүслийн гэрчилгээгүй мал тээвэрлэх явдал цөөнгүй илэрч байна.
“Мал мах 2024” нэгдсэн арга хэмжээ хоёр хоногийн дараа дуусна. Тиймээс иргэдийн идэш бэлтгэлийн хугацаа үргэлжилж байгаа энэ үед тус арга хэмжээг он дуустал хэрэгжүүлэх хүсэлтэй байгаа талаараа Сонгинохайрхан дүүргийн цагдаагийн 1-р хэлтсийн Жаргалантын цагдаагийн тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Бат-Эрдэнэ Сонгинохайрхан дүүргийн иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга Б.Золбоод санал тавьсан юм.
Мөн малын хулгайн гэмт хэрэгтэй тэмцэх, урьдчилан сэргийлэх зорилгоор мал мах хэсэгчилсэн арга хэмжээг үр дүнтэй зохион байгуулагдаж байгааг онцоллоо.
More from Нийгэм
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ДУУССАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэргийн ангиудад алба хааж, хугацаа дуусган халагдаж ирсэн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион …