Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо өглөөний ээлжит уулзалтаа өнөөдөр /2024.12.05/ дүүргийн Өнөр бүсэд орших сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай 07:00 цагт хийлээ.
Өнөөдрийн уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, Нийгмийн бодлого, хүний хөгжлийн Хурлын хорооны дарга Х.Эрдэнэтуяа, дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын төлөөлөгч, 16-р хорооны Засаг дарга Ч.Энххорол, Өнөр бүсэд орших Ерөнхий боловсролын сургууль болон Сургуулийн өмнөх боловсролын удирдлагууд оролцлоо.
Уулзалтаар боловсролын салбарт тулгамдаж буй асуудлаар нэг бүрчлэн санал солилцлоо. Өнөр бүсийн сургууль, цэцэрлэгийн барилгуудын хувьд насжилт өндөртэй тул байрны их засварыг хийх нэн шаардлагатай. Үүнээс гадна эрчим хүч, халуун, хүйтэн ус, дулаан, бохир, автозам, зогсоол, тоглоомын талбай, камер, багш нарыг компьютероор хангах, мөн төрийн албан хаагчдын нийгмийн хангамж орон сууцны хөтөлбөрт хамруулах зэрэг асуудлыг уулзалтад оролцогчид хөндлөө.
Хурлын дарга Б.Золбоо гадаад харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлж, багш нарын чадавхыг дээшлүүлэх, сурлагын чанарыг ахиулах чиглэлд олон төрлийн үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм.
More from Нийгэм
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ДУУССАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэргийн ангиудад алба хааж, хугацаа дуусган халагдаж ирсэн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион …