Сонгинохайрхан дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо өглөөний ээлжит уулзалтыг өнөөдөр /2024.12.12/ “Баянхошуу” бүсийн сургууль, цэцэрлэгийн удирдлагуудтай хийлээ. Долоо хоног бүр өглөөний 07:00 цагт зохион байгуулагддаг тус уулзалтад өнгөрсөн 7 хоногт “Өнөр” бүсийн сургууль, цэцэрлэгийн удирдлагууд оролцсон бол энэ удаа “Баянхошуу” бүсэд зохион байгуулагдлаа.
Өнөөдрийн уулзалтад дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын дарга Б.Золбоо, Нийгмийн бодлого, Хүний хөгжлийн Хурлын хорооны дарга, төлөөлөгч Хү.Эрдэнэтуяа, Хурал дахь МАН-ын бүлгийн дарга, төлөөлөгч М.Цэнд-Аюуш, төлөөлөгч Ха.Эрдэнэтуяа болон “Баянхошуу” бүсийн Ерөнхий боловсролын сургууль, Сургуулийн өмнөх боловсролын байгууллагын удирдлагууд зэрэг 30 гаруй албаныхан оролцсон юм.
Уулзалтын эхэнд оролцогчид сургууль, цэцэрлэгүүдийн хүний нөөц, төрийн албан хаагчдын нийгмийн хангамж, аж ахуйн асуудал зэрэг өнөөгийн нөхцөл байдал болоод цаашид авч хэрэгжүүлэх шаардлагатай арга хэмжээний талаар санал солилцлоо. Мөн Боловсролын салбарт нэн тулгамдаж буй чухал асуудлуудыг ч хөндсөн юм. Тухайлбал, алслагдсан зарим сургууль цэцэрлэгүүдийн авто зам зорчиход хүндрэлтэй. Эвдрэл гэмтэл, шороо тоос ихтэй учир сурагчдын эрүүл мэнд, аюулгүй байдалд ч нөлөө үзүүлж байгаа талаар ярьж байна. Ялангуяа хүйтний улиралд машин явах боломжгүй болж хүндрэл гардаг талаар уулзалтанд оролцогчид хэлж байлаа. Түүнчлэн хөрсний ус, халиа тошин үүсдэг хороодод сургууль цэцэрлэгийн хувьд гол тулгамдсан асуудал байсаар байна.
Уулзалтын төгсгөлд Хурлын дарга энэхүү уулзалтын үеэр яригдсан асуудал, санал бүхэнд нухацтай хандаж, ажил хэрэг болгох ёстойг хэлээд, зарим шуурхай хэрэгжүүлэх боломжтой асуудлыг шийдвэрлэх талаар албаныханд үүрэг өглөө. Мөн багш нарын чадавхыг дээшлүүлэх, сурлагын чанарыг ахиулах чиглэлд олон төрлийн үйл ажиллагаа санаачлан хэрэгжүүлэхээ илэрхийлсэн юм.
More from Нийгэм
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ДУУССАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэргийн ангиудад алба хааж, хугацаа дуусган халагдаж ирсэн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион …