Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн хэрэгжилтийг хангах, үйлдвэрлэлийн осол гэмтлээс урьдчилан сэргийлэх зорилгоор улсын үзлэгийг төрийн болон үйлдвэрлэл үйлчилгээний байгууллагуудад хийж, үзлэгийн үр дүнг тайлагнах, чадавхжуулах сургалтыг зохион байгууллаа.
Тодруулбал дүүргийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй өмчийн хэлбэр харгалзахгүй аж ахуй нэгж, байгууллагуудад хөдөлмөрийн тухай хууль, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль хэрхэн хэрэгжиж байгаа талаар танилцах, судалгаа хийх, хэрэгжилтэд хяналт шалгалтыг зохион байгуулж ажилласан юм.
Тус улсын үзлэгийн хүрээнд тус дүүрэгт үйл ажиллагаа явуулж буй төрийн байгууллага, ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэг, үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгч аж ахуй нэгж байгууллагуудыг түүвэрчилсэн байдлаар хянаж, үзлэгийн дүгнэлтэд тулгуурлан ажлын хэсгийн санаачилгаар ажил олгогчид, инженер техникийн ажилтан, албан хаагчдын эрх зүйн мэдлэгийг дээшлүүлэх, болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэх, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл мэндийн эерэг соёлыг төлөвшүүлэх зорилгоор чадавхжуулах сургалт зохион байгуулж, нийт 60 гаруй удирдлага албан хаагчид хамрагдлаа.
More from Нийгэм
“НОМИН МОТОРС” ТӨВӨӨС “ТИТАН ЦЕНТР” ХҮРТЭЛХ ЗАМЫГ ХААЖ, ШИНЭЧИЛНЭ
ХУД-ийн 23 дугаар хороо, Наадамчдын авто замын хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажлын хүрээнд “Номин моторс” төвөөс “Титан центр” хүртэлх авто замыг 10 …
ЦЭРГИЙН АЛБА ХААХ ХУГАЦАА ДУУССАН ДАЙЧДАД ХҮНДЭТГЭЛ ҮЗҮҮЛЛЭЭ
Хан-Уул дүүргээс 2023 оны II ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан Зэвсэгт хүчин, Хилийн ба Дотоодын цэргийн ангиудад алба хааж, хугацаа дуусган халагдаж ирсэн …
СОНГИНОХАЙРХАН ДҮҮРГИЙН “ГАМШГААС УРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ АНХДУГААР ЗӨВЛӨГӨӨН” ЗОХИОН БАЙГУУЛАГДЛАА
Сонгинохайрхан дүүргийн Гамшгийн эрсдэлийг бууруулах орон нутгийн зөвлөлөөс Гамшгаас урьдчилан сэргийлэх зөвлөгөөнийг дүүргийн хэмжээнд анх удаа өнөөдөр /2024.12.13/ амжилттай зохион …