Намрын чуулганы төгсгөлд Эрүүгийн хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөл батлагдсан. Энэхүү хуулийн төсөлд УИХ-ын дэд дарга С.Одонтуяа хэд хэдэн заалт тусгуулахаар саналаа хүргүүлээд байсан юм. Тэгвэл түүний хүргүүлсэн саналууд бүгд хуулийн төсөлд тусгагджээ.
Энэ талаар тэрбээр “Өдрийн сонин”-д өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн жил хойшлуулшгүй ажиллагаа явуулах, шүүхийн шийдвэргүй баривчлахтай холбоотой саналуудыг 7 удаагийн албан бичгээр Засгийн газарт хүргүүлсэн. Миний саналууд бүгд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн төсөлд тусгагдан батлагдлаа.
Энэ хууль батлагдсанаар нэгдүгээрт, НҮБ-ын өмнө хүлээсэн үүргээ биелүүлж байна. Хоёрдугаарт, хойшлуулшгүй ажиллагаа буюу хүний эрхэнд шүүхийн хяналтгүйгээр халдаж, баривчилдаг, олон сараар цагдан хорьдог асуудал зохицуулагдлаа. Өмнө нь хойшлуулшгүй ажиллагаа нэрээр асуудалд мөрдөн байцаагчийн үзэмжээр, хэтэрхий ерөнхий, субьектив байдлаар ханддаг байсан.
Жишээ нь, ажлын бус цагаар болон баяр ёслолын үеэр шүүхийн шийдвэргүй баривчилдаг. Хууль батлагдсанаар долоо хоногийн долоо өдөр 06-22 цагийн хооронд тойргийн журмаар баривчилгааны болон цагдан хорихын шүүгч ажиллаж, хуулийн дагуу хүний эрхийн зөрчилгүйгээр асуудлыг шийдвэрлэнэ гэсэн үг.
Баривчлах ажиллагаа, анхны байцаалтад тухайн иргэний хууль ёсны өмгөөлөгч заавал оролцоно. Ямар нэг байдлаар оролцох боломжгүй бол томилсон өмгөөлөгч оролцохоор хуульчилсан. Мөн олон жил сараар “Мөрдөн шалгаж байна” гэх шалтгаанаар цагдан хорьдог байсан. Тэгвэл хуулийн нэмэлт өөрчлөлтөөр хугацааг тусгайлан зааж өгсөн. Ингэснээр Монгол Улсын олон улсын өмнө хүлээсэн гэрээ конвенцаа биелүүллээ гэсэн үг. Олон пунктээр хүний эрхийн үзүүлэлтүүд урагшлах байх гэж найдаж байна” гэжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль ирэх наймдугаар сарын 18-аас хэрэгжиж эхлэх юм.
More from Улс төр
ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД САЙД КИМ МИН ЖЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэг өнөөдөр (2025.03.24) Төрийн ордонд хүлээн …
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ КАЗАХ ТҮМЭНД НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр - 2025” арга хэмжээг …
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ ХЗДХЯ-НД ХҮРГҮҮЛНЭ
Зөвшөөрлийн зөвлөл” өнөөдөр (2025.03.12) цахимаар хуралдлаа. Хуралдаанаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн асуудлыг …
1 Comment
Ganboldiin gantuya gadaad hariltsaanii yamnd bugusuuruu ajild orson yanhan