Кино шүүмж гэхээр л тухайн киног хэдэн талаас нь хараад шүүмжлээд байдаг гэвэл өрөөсгөл ойлголт. Гагцхүү уг бүтээлийн сайн мууг алдаа оноотой нь дэнсэлж чадаж байж л жинхэнэ утгаараа кино шүүмж болох биз. Монголын кино урлаг хөгжиж байна гэж ярих нэг нь байхад эсрэг кноп дарах хүмүүс ч мундахгүй. Тиймээс манай сайтын баг бүрэлдэхүүн Монголын кино ертөнцөд шинэ хуудас нэмж буй бүтээлүүдэд үнэлгээ өгөх санал асуулгын булангаа уншигч түмэндээ нээлттэй орхисон юм.
Ер нь аль ч орны урлагт үзэгчдийн үнэлгээ гэж айхавтар зүйл бий. Энэ нь бүр бичигдээгүй хууль аятай тогтчихсон байдаг. Кино хөгжилд нь асар их түлхэц болдог төдийгүй кино багийнхны хамгийн их хүсэн хүлээдэг мөч. Харамсалтай нь манай улсад КИНО ШҮҮМЖ гэдэг зүйл тийм ч масс хамарсан, чухал сэдэв биш.
Энэ нь хэд хэдэн зүйлээс шалтгаалсан байхыг үгүйсгэхгүй. Нэгдүгээрт, шинэ кино нээлтээ хийлээ гэхэд хэвлэлийн хуудаснаа ийм кино нээлтээ хийлээ гэдэг мэдээлэл л хөвөрдөг. Сурвалжлагч тухайн киног үзсэн ч гүн гүнзгий сэдэв болгож хөндөх нь ховор. Хоёрдугаарт, зарим кинонд “МЭРГЭЖЛИЙН ТОДОТГОЛТОЙ НЭГ Л ХҮН” шүүмж өгдөг явдал. Гэтэл хүн бүрийн сэтгэлгээ, харах өнцөг, үзэл бодол өөр шүү дээ. Гуравдугаарт, кино нээлтийн үеэр камерны өмнө хэдэн хүн зогсоогоод “Сайхан уран бүтээл байна” гэж хэлүүлээд л өндөрлөдөг.
Тэгвэл энэ удаад бид нээлтээ хийгээд удаагүй байгаа “Яллагч” киноны үзэгчдийн дунд судалгаа явууллаа. Энэ нь кино театруудын үүдээр хэсэг хугацаанд эргэлдэж, үзэгчдээс сэтгэгдэл сонсох гэж эрмэлзсэнээ хэлж байгаа юм л даа.
Бидэнд юу ажиглагдав: Камерны өмнө зогсоогоод уг кинонд үнэлгээ өгч, сэтгэгдлээсээ хуваалцахыг хүсэхэд ихэнх хүмүүс “Яг л бодит амьдралыг харуулсан, маш сайхан уран бүтээл болжээ” гэдэг үгийг тохирсон юм шиг хэлж байх юм. Харин эсрэгээрээ ямарч камер, бичлэггүйгээр сэтгэгдлийг нь сонсохоор киноны таалагдсан хэсэг, дутагдалтай тал, өнгө дүрс, дуу авиа гээд бүгдийг нарийвчлан хэлж байлаа.
Нөгөөтэйгүүр хүмүүсийн хүч хөдөлмөрөө зарцуулж хийсэн зүйлд би үнэлгээ өгөх нь хаашаа ч юм гэж ярилцлага өгөхөөс цааргалж байгаа хүмүүс байхад шүүмжлэх зүйл олон байгаа ч эргээд надруу дайралт ирнэ гэж эмээх хүмүүс ч бишгүй таарав.
Энэ бүгдээс үзэхэд, кино шүүмжийг дан ганц сэтгүүлч миний бие, эсхүл мэргэжлийн шүүмж бичигч та өөрийн үзэл бодлоор дүгнээд дэмий бололтой. Үүний оронд үзэгчдийн дунд нээлттэй санал асуулга явуулж, сэтгэгдлийг нь цахим хуудсаар дамжуулж авах нь илүү үр дүнтэй байсныг нуух юун.
Үндсэн сэдэв ба иргэдийн бодит үнэлгээ
“Яллагч” кинонд үнэлгээ өгөх санал асуулгын булангаа сошиал грүппүүдэд идэвхжүүлэхэд олон нийт маш идэвхтэй хандаж байсныг энд онцлох нь зүйтэй байх. Эдгээр грүппүүдэд мэргэжлийн, сонирхогч, киноны фанат, найруулагч, зохиолч, жүжигчин гээд янз бүрийн хүн бий. Тэгвэл тэд “Яллагч” кинонд ямар үнэлгээ өгөв?.
Товчхон дурьдахад, нийгэмд ямар мессеж өгөх гээд байгаа нь тодорхойгүй дутуу мэдрэмж өгсөн, төгсгөл маш муу хийгдсэн, хөндсөн сэдэв нь зөв ч найруулга нь авцалдаагүй, нуршсан, чанартай сайн бүтээл болсон, энэ кино шиг олон кино гарвал Монголын кино урлаг хөгжинө...
Ингээд үзэгчдийн үнэлгээг бүрэн эхээр нь хүргэж байна.
Эх сурвалж: Enter.mn
More from Соёл урлаг
РЕППЕР THUNDERZ ЮУ БЭЛТГЭВ?
Энэ оны 09 сард Төв цэнгэлдэх хүрээлэнд өөрийн бие даасан “Нэг л өдөр” тоглолтоо амжилттай зохион байгуулсан реппер ThunderZ буюу …
“ГОЁЛ” НААДМЫН ОТГОН ТОП А.САЙХАНТАМИРЫН АМЖИЛТ
Монголын загварын ертөнцийнхний хамгийн нэр хүндтэй "Гоёл" наадам өчигдөр /2023.11.19/ "Шангри-Ла" зочид буудлын эвент холл танхимд болж, шилдгийн шилдгүүдээ тодрууллаа. …
СХД-ИЙН ХЭМЖЭЭНД ӨВӨЛЖИЛТИЙН БЭЛТГЭЛ 93 ХУВЬТАЙ БАЙНА
Өнөөдөр Нийслэлийн удирдах ажилтны шуурхай зөвлөгөөн болсны дараа дүүргийн удирдах ажилтны шуурхай хурлыг удирдан зохион явууллаа. Хурлын эхэнд цас орж …
1 Comment
431107 202409i just didnt need a kindle at initial, but when receiving 1 for christmas im utterly converted. It supply genuine advantages more than a book, and makes it such a lot additional convenient. i may undoubtedly advocate this item: 259537