Хөвсгөл аймагт амьдарч байсан Гэлэнхүү гэдэг хүн насны эцэст өөртөө зориулж бүтээн босгосон байна. Энэ хүн 1880-аад оны сүүл, 1890-ээд оны эхээр төрж, 10 орчим насандаа хүрээ хийдэд шавилан суусан хэдий ч шашин ном, зан үйлтэй тэрсэлдэн хөөгдөж хөдөө гарч амьдарчээ. Угаас сэргэлэн цовоо, олон талын зүйлийг сонирхон Монгол хүний ухаанаар сэдэж бүтээх ажил олныг хийж байсан нь өнөөг хүртэл нутгийн олонд домог болж хуучлагдан үе дамжин ярьсаар иржээ. Тэрээр өөрийн төрж өссөн Дэвүүр гэдэг газар тарвага нутагшуулж, голын усыг боон шуудуу татан ногоо жимс тарьж ургуулах болон ур дарх хийн олон түмэнд хүндлэгддэг байсан нь 8-р Богд Жавзандамбаас “Жадамба” зэс барыг урлахад Халхын нэрт урчуудтай хамт уригдан очиж бүтээлцэж байсан байна. Насны эцэст буян үйлдэхийн тулд өөрийн гараар сувраганд орох материалыг цуглуулж, шүншигт нь өөрийн дархны нарийн багаж хэрэгслийг хийн суварга бүтээн босгосон байна. Суврагын сэнтий нь 2.5 ам дөрвөлжин метр талбайг эзлэн бумба, гонхорын хамт 3 м өндөр, улаан шаргал боржин чулууг засан хавгайлан дөрвөлжлөн өрж шавраар чигжин босгожээ. Суврагыг барихдаа амыг нь зориудаар хойд зүг харуулан барьсан нь уг хүний сэтгэлийн илэрхийлэл байж болох талтай. Суврага нь ариун санваартан, бурхдыг сахиуслан хадгалах байр буюу түүхэн үйл явдал зориулж уул газар нь барьж байгуулдаг барилгын байгууламж юм.
More from Боловсрол
“ЭЕРЭГ ХАНДЛАГА-ЭЭЛТЭЙ ОРЧИН” АЯНЫ ХҮРЭЭНД ЖИЖИГ ДУНД ҮЙЛДВЭРЛЭЛ ЭРХЛЭГЧДИЙН ҮЗЭСГЭЛЭН ХУДАЛДАА БОЛЛОО
НҮБ-ын Ерөнхий Ассамблейгаас жил бүрийн 12 дугаар сарын 03-ны өдрийг “Хөгжлийн бэрхшээлтэй иргэний эрхийг хамгаалах өдөр” болгон зарласан байдаг. Энэ …
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА
🔴СҮХБААТАР ДҮҮРГИЙН АЖИЛ ОЛГОГЧДЫН УУЛЗАЛТ ХЭЛЭЛЦҮҮЛГЭЭС ШУУД ДАМЖУУЛЖ БАЙНА https://www.youtube.com/watch?v=NVUD4zfGtz0
Э.ХҮСЛЭН 2023 ОНЫ ӨСВӨРИЙН ШАТАРЧДЫН РАПИД ТОГЛОЛТЫН АЗИЙН АВАРГА БОЛЛОО
Эдгээр өдрүүдэд Арабын Нэгдсэн Эмират хотноо зохиогдож буй 2023 оны өсвөрийн шатарчдын Азийн аварга шалгаруулах тэмцээнд нийт 20 өсвөрийн шатарчид …