Цэцэг бэлгэнд аваад хэрэггүй угаасаа л үхэхээс хойш гэж хэлэх хүмүүс элбэг. Гэхдээ цэцгийг бэлгэнд авах тэр мэдрэмж бол хэзээ ч үхдэггүй. Үүнтэй санал нийлэх хүн ч олон.
Амьдралыг илүү гэрэл гэгээтэй, уян зөөлөн, энэрэнгүй болгож өгдөг эмэгтэйчүүддээ таатай мэдрэмж өгдөг өдөр. Энэ өдөр цэцэг шиг эмэгтэйчүүд энд тэндгүй алхана. Халамжит ээж, хайртай бүсгүй, хөөрхөн охинруугаа тэмүүлэх залуучууд, аав нарын эелдэг харцтай ойр ойрхон тулна. Өнөөдөр лав бүсгүйчүүдрүү ширэвхийн харах эрчүүд тун ховор биз. Энэ л утгаараа олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн уур амьсгал тодроно. Эхчүүдийг, эмэгтэйчүүдийг хүндэтгэсэн онцгой өдөр.
Харин энэхүү онцгой өдрийн нууц, магадгүй энэ өдрийг чимдэг зүйл юу вэ?. Аз жаргалтай харц, халуун дулаан инээмсэглэл, хүндлэл бас хайр. Нөгөөтэйгүүр цэцэг.
Яагаад цэцэг гэж үү. Эмэгтэйчүүдийг хамгийн сайн сайхан, өнгөлөг, анхилуун, үзэсгэлэнтэй зүйлээр төсөөлөхийн тулд юм болов уу даа. Ямарч баярыг, тэр тусмаа бүсгүйчүүдийг цэцэггүйгээр төсөөлөшгүй.
Мартын 8-ны өдөр манай сурвалжилах багийн хамгийн эхний зочилсон газар ОЙМ байв. Монголчууд, тэр дундаа цэцгэнд дурлагсад энэ газрыг андахгүй. Дэлгүүрийн хаалгаар ормогц л шиврээ бороо орсны дараах чийглэг сайхан үнэр үнэртэнэ. Мөн энэ газрын орчин, дизайн, тохь тух бусад цэцгийн дэлгүүрүүдээс илүү өвөрмөц санагдлаа. Яг л ой модон дунд байгаа мэт мэдрэмжийг төрүүлж байв. Тэр чигээрээ хүчил төрөгч, таатай мэдрэмж.
Хайр тараая уриатай “ОЙМ” дэлгүүр дөрвөн салбартай. Бидний зочилсон салбар Натур худалдааны төвийн баруун талд байрлах “UB tower”-ын нэг давхарт оршино.
Өнгө өнгийн цэцэгс, тасалгааны таримал ургамлууд, бэлгийн багц гээд орж ирсэн үйлчлүүлэгчид уйдахын аргагүй орчин нөхцөл тэнд бүрджээ.
УТГА НЬ МӨНХ УЛААН САРНАЙ
Мэдээж хамгийн түрүүнд хайрын бэлэг тэмдэг болсон улаан сарнайг онцлохгүй байж болохгүй. Улаан сарнайн нэг ширхэг нь хайр сэтгэлийн бэлэг тэмдэг болдог. Харин олон ширхгийг бэлэглэх нь хүндэтгэлийн илрэл. Гурван улаан сарнай нь хайр, хүндэтгэл, мөнхийн залуу насыг билэгддэг бол 99 сарнай нь мөнхийн хайрыг илэрхийлдэг байна.



ТАРИМАЛ ЦЭЦЭГ
Орчин үед тасалгааны таримал цэцэг ургамлыг баярлуулмаар байгаа, хүндэтгэдэг, нандин хүмүүстээ бэлэглэх нь ихэссэн. Нэг талаараа энэ нь үлдэцтэй, арчлахад илүү хялбар, мөн олон төрлийн утгыг илэрхийлнэ. Эрүүл мэнд, амжилт бүтээл, хүч чадал, эр зориг, хайр гээд бүгдийг илэрхийлэх тасалгааны цэцэгс.
Хамгийн гол нь тус дэлгүүр худалдан авагчид, үйлчлүүлэгчдэдээ цэцгийг төрөл, төрлөөс шалтгаалж хэрхэн яаж арчлах талаарх зөвлөгөө мэдээллийг харамгүй өгдөг аж. “Манайхаар үйлчлүүлсэнд баярлалаа” гээд үдэх биш сонгож буй цэцэг, ургамлынх нь талаар мэдээллийг өгч, шаардлагатай бүхий л зөвлөгөөг өгөөд гаргадаг гэхээр өнөө цагийн үйлчилгээний байгууллагын соёл ахисан түвшинд очсоныг илэрхийлж байгаа биз.
Эрчүүдэд зориулсан цэцэг “Годонхой”
Цэцгийг зөвхөн эмэгтэй хүн авч болно гэвэл туйлширсан үзэл бодол болно. Эрэгтэй хүнд ч гэсэн цэцэг бэлэглэх тренд дэлгэрсэн. Тэгвэл эрчүүдийн цэцгээр энэ удаад “Годонхой”-г нэрлэе.
“Годонхой” цэцэг нь эрчүүдэд ээлтэй мөн эрч хүч , эрэмгий зоригтой байдлыг бэлгэддэг. Айл гэрт аз жаргал авчирдаг 10 цэцгийн нэг юм. Ихэвчлэн аз жаргал, хүч чадал бэлгэддэг цэцгийг эрчүүдэд бэлэг болгон сонгодог талаар дэлгүүрийн зөвлөгч охид дуу нэгтэй хэлж байлаа.
Эрдэнийн чулуу хүн бүрийн ордоор зохицуулагдаж байдагтай адил ордоор нь шинжиж цэцэг бэлэглэх нь ч элбэг гэнэ.

Маркетингийн менежер Б.Мөнхдэлгэр:
Баглаа цэцэг таримал цэцгээс илүү арчилгаа шаарддаг. Манай дэлгүүрийн хувьд таримал цэцгээ өөрсдөө ургуулж арчилдаг. Дэлгүүрээ урлан хэлбэрээр засаж, онцгой мэдрэмжийг үйлчлүүлэгчддээ өгөхийг хичээсэн. Мөн “Ойм” мод үржүүлэг дэлгүүрийн маань веб сайт дээр ургамал цэцгээ хэрхэн арчлах талаарх мэдээллийг цогцоор нь оруулж өгсөн байгаа.
Таримал цэцэгтэйгээ хамт ном дагалдуулан худалдаалдаг. “Ургуулахад учир бий” гэх номд тасалгааны цэцгийг хаана байршуулах, хэрхэн арчилж услах талаар өгүүлсэн. Сүүлийн үед иргэд гэртээ таримал цэцэг тарих шинэ хоббитой болсон нь ажиглагддаг. Энэ нь эргээд тухайн хүний эрүүл мэнд болон тайван амгалан байдлыг өндөр хэмжээгээр бий болгодог. Энэ дашрамд, бүх бүсгүйчүүддээ Мартын 8-ны мэнд хүргэе.
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …