Нийслэлийн Монгол ардын намын хорооноос өнөөдөр “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр”-ийг тохиолдуулан зорилтот бүлгийн хүүхэд багачуудад зориулан “Ирээдүй өөд хамтдаа” баярын арга хэмжээг Үндэсний цэцэрлэгт хүрээлэнд зохион байгууллаа.
Баярын арга хэмжээг НЗДТГ, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн ОНӨТҮГ, “Бидний сайхан ирээдүй” ТББ хамтран зохион байгуулж, МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан, УИХ-ын гишүүн, НББСШУ-ны байнгын хорооны дарга Д.Оюунхорол, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан, Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай нарын хүмүүс оролцсон юм. Мөн “Өнөр бүл” төв, Нийслэлийн 25, 63, 70, 29, 116, 55 дугаар тусгай сургууль болон Сувиллын цэцэрлэг яслын “10 дугаар цогцолбор”, 186-р тусгай цэцэрлэгийн хүүхэд багачууд хүрэлцэн ирэв.

Арга хэмжээний үеэр Нийслэлийн МАН-ын хорооны дэд дарга Н.Алтаншагай хүүхэд багачууддаа хандаж хэлсэн үгэндээ “ Улсын сайн хүнээсээ, хүний сайн хүүхдээсээ гэдэг. Эрдэм мэдлэгийг эрхэмлэж, монгол ёс уламжлалаа хүндэтгэн сахисан, эх орон, байгаль дэлхийгээ хайрласан, хүсэл мөрөөдөлдөө хүрэх чин эрмэлзэл, зорилготой зөв хүн болж өсч хүмүүжихийг эрхэм дүү нартаа хүсэн ерөөе.

Гэр бүл, хүүхдэд ээлтэй, эрүүл, аюулгүй орчин бүрдүүлэх, тэднийг сурч боловсрох таатай нөхцөлөөр хангахад Монгол Улсын Их хурал, Засгийн газар бүх талаар анхаарч ажиллаж байгааг дуулгахад таатай байна. Нийслэлийн Монгол Ардын намаас энэ жил анх удаа зохион байгуулж байгаа “Ирээдүй өөд хамтдаа” энэхүү баярын арга хэмжээ маань уламжлал болон цаашид илүү өргөн дэлгэр тэмдэглэн өнгөрөөдөг, харилцан ярилцдаг сайхан баяр болно гэдгийг дуулгаж байна” гэв. Мөн тэрбээр хүүхэд зөв бие хүн болж төлөвших нь гэр бүлээс эхлэлтэй учир гэр бүлийн хайр халамж анхаарал, аав, ээжийн үнэт сургаал, үүрэг хариуцлага хамгаас чухал гэдгийг эцэг, эх, асран хамгаалагч бүр үргэлж санаж явах учиртайг хэлсэн юм.

“Ирээдүй өөд хамтдаа” баярын арга хэмжээний үеэр хүүхэд багачуудад зориулсан урлагийн тоглолт болж, шилдэг тэргүүний багш, сурагчдыг шагнаж урамшуулсны зэрэгцээ нийт хүрэлцэн ирсэн хүүхэд багачууддаа хүүхдийн баярын бэлэг гардууллаа.
More from Улс төр
ЗГХЭГ-ЫН ТЭРГҮҮН ДЭД ДАРГА Б.СОЛОНГОО БНСУ-ЫН ДОТООД ХЭРЭГ, АЮУЛГҮЙ БАЙДЛЫН ДЭД САЙД КИМ МИН ЖЭГ ХҮЛЭЭН АВЧ УУЛЗАВ
ЗГХЭГ-ын Тэргүүн дэд дарга Б.Солонгоо БНСУ-ын Дотоод хэрэг, аюулгүй байдлын дэд сайд Ким Мин Жэг өнөөдөр (2025.03.24) Төрийн ордонд хүлээн …
ЗГХЭГ-ЫН ДАРГА Н.УЧРАЛ КАЗАХ ТҮМЭНД НАУРЫЗЫН БАЯРЫН МЭНД ДЭВШҮҮЛЛЭЭ
Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Баян-Өлгий аймгийн нутгийн зөвлөлтэй хамтран “Наурызын баяр - 2025” арга хэмжээг …
ТАТВАРАА ТӨЛӨӨГҮЙ ТӨЛБӨРТ ТААВАР, БООЦООТ ТОГЛООМЫН ҮЙЛ АЖИЛЛАГАА ЭРХЭЛДЭГ КОМПАНИУДЫН ТУСГАЙ ЗӨВШӨӨРЛИЙГ ТҮДГЭЛЗҮҮЛЭХ САНАЛЫГ ХЗДХЯ-НД ХҮРГҮҮЛНЭ
Зөвшөөрлийн зөвлөл” өнөөдөр (2025.03.12) цахимаар хуралдлаа. Хуралдаанаар төлбөрт таавар, бооцоот тоглоомын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуйн нэгжүүдийн татвар төлөлтийн асуудлыг …
1,061 Comments
Like!! Thank you for publishing this awesome article.
I simply want to mention I’m very new to weblog and seriously enjoyed your page. Almost certainly I’m planning to bookmark your website . You definitely have superb articles and reviews. Thanks a bunch for sharing your web-site.