Зуу насалж зургуудай таяг тулаарай гэж Монголчууд маань нэгнээ ерөөдөг. Ерөөлөөр болог ээ гэж бид бүхэн ч билэгшээн боддог. Энэ хүртэл наслаад ямар сайхан буянтай буурлууд вэ ч гэж бахархдаг. Гэвч тэд маань урт насалж байгаадаа баярлах биш их л гомдолтой амьдрах юм. Тэтгэвэр тэтгэмж нь амьдрал ахуйд нь хүрэлцэхгүй, тэнд энд гээд хаяглачих олигтой орон гэрч байхгүй аж төрж байна.
Хэдэн сайхан хүүхэд төрүүлсэн ч цагийн аясаар нэг нэгээрээ хоргодож үлдсэн ганц нэг нь эцэг, эхдээ чадлаараа тусалдаг ч хувь хувьсгалынхаа амьдралыг болгох гээд бас л ядаж л яваа улс.
Олон ч буурайтай уулзаж сэтгэлийнх нь үгийг сонслоо. Бүгд л төр засаг, улс орны амьдралд сэтгэл дундуур. Айлын хашаанд, хүүхдүүдийнхээ гэрт амьдарч байгаа азай буурлууд л гэхэд ганц нэгээр тогтохгүй.
Төр засаг минь биднийгээ бодож олон жил улсад ажилласныг маань үнэлж ядаж орон гэртэй болгоод өгчихвөл гэх тэдний хүсэлт. Төгрөг мөнгө, төрийн дээд одон медаль биш орох орон, төрийн оновчтой бодлого шийдвэр л хүсч байгаа нь энэ.
Орхон аймгийн хамгийн өндөр настан өдгөө 103-тай. Айлын хашаанд бага охинтойгоо амьдарч байна. Буурай баяр наадмаар Ерөнхийлөгчийн гарын бэлгээс эхлээд янз бүрийн л бэлгэнд умбана. Гэвч яг асуудлыг нь бодитоор шийдвэрлээд явж байгаа зүйл нэгээхэн ч алга.
Хан-Уул дүүрэгт оршин суух бас нэгэн буурай. Жижигхэн ганц өрөө ч хамаагүй дулаахан орон гэртэй болохыг л хүсч олон ч удаа санал хүсэлтээ дүүрэгтээ тавьсан гэх. Гэвч өдгөө мөн л айлын хашаанд толгой хоргодож сууна.
Ахмадын орон сууц гэж бий. Тэнд хэн хүссэн нь ороод байдаггүй гэдгийг саяхан бүр олны танил эрхэм настан хэлж байх юм. Нэр нүүр, танил тал гээд байдаг аргаа хэрэглэж байж эмгэнтэйгээ ахмадын орон сууцанд орсон тухайгаа хоолой зангируулж ярина.
Яасан ч хэцүү нийгэм, яасан ч эмгэнэлтэй дүр төрхүүдэв. Болдогсон бол тэднийгээ...
Шүүмж булан маань дээрх сэдвээр сурвалжлага бэлтгэн үргэлжлэх болно.
Д.Дуулим
More from Шүүмж
ЦЕМЕНТ БА БОДЛОГЫН ЗӨРҮҮ
Олон нийтийн сүлжээгээр олны танил “нөлөөлөгч” эрхэм нэгэн бичлэг постолсноор хэсэгтээ Монголчуудыг ярих сэдэвтэй байлгав. Уг бичлэгт дотоодын цементний үнэ …
ОНЦЛОХ СУРВАЛЖИЛГА: “БҮТээлч БолГОЁ”
Урин дулаан цаг ирсэнтэй зэрэгцэн зуны фестиваль, шоу, арга хэмжээнүүд өргөн хүрээнд зохион байгуулагдсаар байна. Тэр дундаа нийслэлчүүддээ соёлыг түгээх …
ШӨНӨ БУУСАН ААДАР: БҮХ ЖҮЖИГЧИДДЭЭ АЛГА ТАШИЦГААЯ
Өрхийн тэргүүн гэр бүлээ бүтэн байлгах ёстой юу? Хайртай хүмүүс чинь эвдрэлцэж, муудалцаж, хайрыг ойлгохоо больчихвол та юу хийх вэ? …
2 Comments
210327 28025Id always want to be update on new content material on this internet site , saved to fav! . 450694
265413 25927I simply couldnt go away your site before suggesting that I actually enjoyed the standard info an individual provide on your visitors? Is gonna be back frequently in order to inspect new posts. 778497